Sunday, June 1, 2014

Хоёр дахь амьдрал

Салхи салхилсан хаврийн жирийн л нэгэн өглөө. Доогуур нь харагдах хүмүүс удахгүй орох борооны өмнө яаран ажилруугаа, гэрлүүгээ, юм уу өөр тийшээ яаран алхалж байх юм. Энэ хүмүүсийг дээрээс нь харах Түвшинд огтхон ч сонин санагдсангүй. Түвшинг одоохондоо хэн ч анзаарахгүй л байлаа. Учир нь тэрээр амиа хорлохийн тулд арван найман давхар байшингийн дээвэр дээр гараад байгаа билээ. Нүдний шилнийх нь цаанаас хорвоог харах түүнд хэтэрхий хэцүү болж амьдрах хүсэл нь ор мөргүй алга болжээ. Өөрийг нь бүх зүйл хэдийнээ орхин одсон хэмээн бодсоор. Газар дээрх ганц ээж, гэр бүлнийх нь ганц гишүүн нь хоёр сарын өмнө түүнийг орхин тэнгэрийн зүг явсан юм. Тэрээр гэртээ ганцаараа болж шөнөжин ээжийгээ бодон уйлж хөрвөөн хоносон. Хичээл нь хоёр сарын дотор “А‘ үнэлгээгээс 0 хүртэлээ буурчээ. Харин өчигдөрхөн түүнийг энэ хорвоод чөдөрлөж байсан  хайртай найз охин нь түүнээс урваж өөр хүнтэй үнсэлцэж байхийг нь хараад түүнд амьдрах хүсэл өчүүхэн ч төрөхөө болиж шөнөжин бодож хөрвөөсний эцэст хайртай ээжийнхээ араас явахаар сэтгэл шулуудан өглөө үүрээр байшингийн дээвэр дээр ийнхүү гарч иржээ.

Салхи хүртэл нь араас нь түлхэж алив ээ хурдан унаач гэх шиг санагдахад түүний зүрх хүчтэй цохилж хөлөө ирмэгээс авахад таталзах хуулийн дагуу унав.
“Хүмүүс ээ тэр” гэж нэг эмэгтэй хашгирсан ч тусыг эс олж түс хийх чимээ гарав. Хатуу хучилттай зам хар улаан өнгөнд аажмаар будагдахад хүмүүс тойрон зогсож, хэн нэг нь түргэн тусламж дуудна.

Энэ бүхнийг харсан Түвшингийн нүднээс нулимс дуслав. Түүний нүдэн дээр бие нь газар тэрийн хэвтэж. толгойноос нь цус гарж байлаа. Тэр хэдийн үхэж, сүнсэн бие нь өөрийгөө харан зогсоно. Нүднээс нь гарсан нулимс газар дусалахад тэнгэрээс гэрэл гарж түвшингийн сүнс тэр гэрлийг даган дээшлэв. Харин хүмүүс зөвхөн түүний цоцосыг нь л харж байлаа. Түвшин дээшилсээр л нэвт харагдах хөлийнх нь дор хотын байшин барилгууд улам улам жижигрэн харагдсаар эцэст нь цагаан үүлс халахлан юу ч харагдахаа болив. Тэр одоо зөвхөн дээшээ харж одоо түүнийг юу хүлээж байгаа талаар бодов. Түвшин үхсэндээ өчүүхэн төдий ч хармассангүй. Тэрээр хэзээ ээжтэйгээ уулзах тухайгаа бодсоор л.

Түвшин өөрөөс нь ес дахин өндөр, хээ угалзаар дүүрэн алтан хаалганы өмнө тулж иржээ. Тэрээр эргэлзэх юмгүй хаалгыг нээж үзвээс түүний бодож байсан Будда, Христийн аль нь ч байсангүй. Жирийн модон сандал дээр сууж буй Нансалмаа гэх эмэгтэй түүний өмнө байлаа. Тэр Түвшингийн ээж нь юм. Түвшин ийм хурдан ээжтэйгээ уулзах юм гэж огт санасангүй. Хоёр сар шаналсан шаналал нь ор мөргүй алга болж хагартлаа баярлан

- Ээжээ гээд түүн дээр гүйн очиж тэврэн авлаа.

- Хүү минь дээ. Чи яагаад ээжийгээ ингэж зовооно вэ?

- Ээж ээ. Би таныгаа яаж гомдоосон гэж? Би зөвхөн таньтай л хамт байхийг хүсэж байна. хэмээн өвөр дээр нь толгойгоо тавив.

- Хүү минь үхэл бол хүн болгонд тохиолдох л зүйл. Гэхдээ чи үхэхийнхээ өмнө амьдралаас аль сайхан бүхнийг амталж байж үхэх ёстой шүү дээ.

- Гэхдээ ээжээ. Би зөвхөн таньтайгаа л хамт баймаар байна. Эх үр хоёрын аль аль нь нулимс дуслуулсаар.

- Эвий хүү минь гэж магнайг нь илээд - Чамайг үхсэний дараа чи бид хоёр үүрд хамт байх болно шүү дээ.

- Би хэдий нь таньтайгаа хамт байхийн тулд үхчихсэн. гэхэд Эх нь

- Эх дэлхий дээр сайхан зүйлүүд хичнээн их байгаа гээч чи амьдрах ёстой.

- Ээж ээ. Таны бэр болох байсан охин намайг хаяад өөр хүнтэй болчихсон. Би амьдархыг хүсэхгүй байна.

- Хүү минь дээ арай л болоогүй жаахан л хүлээчих чамд өөрийн гэсэн хувь тавилан бий гэхэд түүний нүдний өмнө юм бүхэн замхаран алга болов. Хайртай ээж нь, түүний сууж байсан модон сандал нь, алтан хаалга, бүр үүлс хүртэл замхаран алга болоход чихэнд нь ээжийнх нь яриа үргэлжэлэн

- Сайхан бүхнийг олж хараарай. Хайр, аз жаргал, гэрэл гэгээ, нөхөрлөл, хүүхэд гээд сайн сайхан бүхэн чиний амьдралд тохиох болно. Энэ бүхнийг эдэлхээс нааш битгий үхэх тухай бодоорой миний хүү. гэхийг Сонссон түвшин өөртөө чангаар

- Ээж ээ би таны ачыг хариулж үр хүүхэдтэй болон эрүүл энх урт удаан аз жаргалтай амьдарсаныхаа тань дээрээ нүүр бардам очих болноо хэмээн чанга хашгирав.

“Хүмүүс ээ тэр...” гэх эмэгтэйн хашгирсан дуун сонсогдож ачааны машин дээр байсан ноос уруу хэн нэгэн унаж пүрхийх чимээ гарав. Арван найман давхараас үсэрсэн Түвшин амьд үлджээ. Тэрээр  хүчтэй уналтаас болж хоёр хөл нь гэмтэж эмч нар хоёр хөлийг нь тайрав.

Гэсэн ч тэрээр ээждээ хэлсэн үгээ бодож тэргэн цэртэй хэнд ч бууж өгөлгүй их сургуулиа төгсөж нэртэй том компанид ажилд орж ердөө гурван жилийн дараа тэр компаныхаа гүйцэтгэх захирал нь болжээ. Тэр хэдий хөгжлийн бэрхшээлтэй байсан ч түүнийг гэх найзууд хэтэрхий олон байлаа. Ажиллаж байх хугацаандаа нэгэн эмэгтэйтээ танилцаж удалгүй тэр хоёр суусан юм.

Далан есөн насандаа орондоо хэвтэж байхад нь түүний эхнэр нь, гурван хүү хоёр охин нь болон арван дөрвөн ач зээ нар нь түүнийг хүрээлэн зогсожээ.

- Ээжээ би тань дээрээ очилоо. Би таныхаа хэлсэнээр амьдарсан, үнэхээр жаргалтай байна гээд алгуурхан нүдээ анихад зүрх нь дахин цохилохоо болиж, тэнгэрийн орон уруу оджээ.

Бурхан түүний хоёр хөлийг авсан ч тэр хэн хүнд ноогдоод байдаггүй аз жаргалтай амьдарлаар амьдарж харамсах юмгүй өөд болсон юм.

Тавтай морил

Сайн байцгаана уу? Миний блогт тавтай морил. Чадан ядан бичсэн хэдэн өгүүллэгүүдийг маань уншиж шүүмж, сэтгэгдэлээ үлдээх буй за.