Tuesday, June 3, 2014

Би ямар тэнэг юм бэ?

Шөнө болж их хот хэдийн нойрсжээ. Шаралсан навчис нэг нэгээрээ модноос унан зам дээр хөглөрөх нь хэдийн намар болсоныг илтгэх буй за. Замын хажуу талын даван давхар тансаг зэрэглэлийн орон сууцны үүдэн дээр нэгэн залуу шөнийн тэнгэрийг харангаа тамхи байгиулан зогсоно. Тэрээр сэтгэлээр унаж найзуудаасаа ичиж байлаа. Хар багаасаа нөхөрлөж ирсэн хамгийн сайн хоёр нөхөрөө өөртэйгөө жишин харьцуулав. Гурвуулаа л адилхан дунд сургуулиа төгссөн ч нэг найз нь сурахаа болиж харин нөгөө нь гадаадруу сурахаар явсан юм.

Сурахаа болисон найзад нь угын дахиж сурах хэрэг байхгүй. Түүний аав, ээж хоёр нь хоёулаа зураач өөрөө ч зураач өөрийнхөө зурж буй зургуудыг тэдээр зарсан тэнд үзэсгэлэнд тависан гэхээр байнга гайхуулна.

Харин мань залуу хувын дээд сургуульд орж муугүй дөрвөн жилийг өнгрөөсөн ч хагас жил болоход хэн ч түүнийг ажилд авсангүй. Тэрээр гутралгүй ажил хайсаар байсан ч гадаадаас өнөөх найз нь Монголын хамгийн том грүппд ажилд орох урилга аван Монголдоо ирж байгуулгаасаа байр машин үнэгүй авчээ. Үүнийгээ тэмдгэлэхийн тулд багын хоёр найзаа ийнхүү дууджээ. Ойрд уулзаагүй байсан найзууд ханатлаа цэнгэлдэж байхад мань залуу тамхилая гэсээр ганцаараа орцны үүдэнд гарч иржээ.

Тэрээр хоёр найзаасаа үнэн голоосоо ичжээ. Зураач найз нь ч гэсэн өөрийн гэсэн байр машинтай болсоноо аль багын зангаараа яриж байсныг бодсоор тэгтэл мань залуу одоо хүртэл гэр хорооллын нурж унах гэж байгаа байшинд ээжтэйгээ амьдарсан хэвээр л байлаа. Ээжийнхээ дунд сургуулийн багшийн цалингаар өдөр хоногыг торгоосоор л. Тэрээр өөрийгөө гайгүй яваагаа хэлэхийн тулд баахан юм зохион хоёр найздаа арван минутын өмнө хэлсэнээ бодон харамсан инээлхийлэв. Түүний баярлаж байсан ганцхан зүйл нь гэвэл хоёр найз нь хүний дайтай яваад л талархаж байв.

Хатаж гандсан навчисын шаржигнах чимээнээс өөр юм чихэнд нь торохгүй байсан ч утас дуугарахийг сонсоод залуу дав хийв. Түүнд “Би чамдаа хязгааргүй их хайртай шүү, чиний хийсэн бүхэнд баярллаа” гэх мессеж найз охиноос нь иржээ. Залуу хэсэг утасаа барьж байсанаа халаасандаа хийн тэнгэр өөдөө хараад “Би ямар тэнэг юм бэ? надад найзууд шиг минь олон өрөө байр, үнэтэй машин байхгүй ч хоолыг минь хийгээд хүлээж байгаа ээжтэй, Хайрлах ханьтай, түшиж тулах найзуудтай хүн шүү дээ” гэж хэлээд тамхиа газар хаяан дээр нь сайтар гишгээд найзууд уруугаа яарав.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярллаа.

Тавтай морил

Сайн байцгаана уу? Миний блогт тавтай морил. Чадан ядан бичсэн хэдэн өгүүллэгүүдийг маань уншиж шүүмж, сэтгэгдэлээ үлдээх буй за.