Tuesday, June 3, 2014

Хоёрдугаар бүлэг: Автобусанд

Энэ автобус байгалтайгаа адилхан ногоон өнгөтэй, цонхнууд нь тороор хамгаалагдсан, урд болон хойноо давхар дугуйтай, их  л зузаан төмрөөр хийсэн харагдана.

- Хурдан ор байлдагчаа гэж намайг дагуулж ирсэн хүн хэллээ.
Автобусанд ороход бүгд надтай нэг үеийн цэрэг болохоор явж байгаа хүүхдүүд угтлаа. Угтлаа ч гэж дээ...

Хоёр тийш харан суудал хайн явахдаа тэд миний нэгэн адил ингэр дээрээ “Урвагсадын удам” гэх бичигтэй байхийг анзаарлаа. Тийм ээ би ямар тэнэг юм бэ? Энэ олон жил би ганцаараа зовоогүй байх нь Генерал Брахын дагуулж явсан хүмүүсийн гэр бүлийнхэн ч гэсэн надтай адил магадгүй надаас илүү зовж байсан юм байна. Тэгтэл би өөрийгөө энэ гаригийн хамгийн ихээр зовж байгаа хүн гэж бодож байдаг. Хамгийн ард байгаа сул суударлуу очих зуур тэд намайг ямар муухайгаар харна вэ?

Одоо л ойлголоо. Миний аав тэднийг ийм байдалд хүргэсэн. Тийм болохоор миний ингэр дээрх бичгийг хараад уурлахгүй байхийн аргагүй билээ. Би арын суудал дээр очиж суухад автобус хөдөллөө. Ядаж байхад энд үнэхээр эвгүй юм. Арван нэгэн жил хөдөлгүүрт тэргэнд суугаагүй болохоор хөдлөөд явахаар шууд л дотор эвгүй болж сонин оргив.

Эхний хэдэн минутан автобусанд байгаа хүүхдүүд юу ч дуугарсангүй. Гэхдээ тэдний муухай, намайг үзэн ядсан харц намайг ширтсээр л бүр урдуур сууж байгаа хүүхдүүд зориут над уруу толгойгоо иргүүлэн харсаар. Би хий дэмий харцаа буруулж доошоо харан хурдан автобуснаас гарахийг л хүсэж байна.

Нам гүм байдал удаан үргэлжилсэнгүй.

- Тэгэхээр чи Урвагч Генералын хүү юм биз дээ гэж миний зүүн талд сууж байсан шар царайтай шар үстэй залуу асуув.

- Тийм ээ би мөн гэж юу ч анзаараагүй байдалтай хариуллаа.

- Аав чинь сайн уу? энэ асуулт намайг гайхшруулж орхилоо.

- Тэр үхчихсэн

- Биднийх ч гэсэн. Гэхдээ хэний буруугаас гэдгийг нь чи мэдэх үү?

- Урвагч Генерал Брахын буруугаас гэж түүний хүссэн хариултыг хэллээ

- Тийм ээ чиний аавын буруугаас болж.

- Генерал Брах та нарын эцэг эхийг дагуулж явж үхэлд хүргэсэн явдалд чин сэтгэлээсээ уучлалт хүсэе гэж арай ядан хэлтэл хамгийн урд сууж байсан үсээ хойшоо шууж боосон охин

- Уучлалт гуйвал бидний аав ээж босоод ирэх хэрэг үү?

Урвагчид болон энд байгаа бүгдэд уур хүрж байна. Тэдний үхсэн нь Урвагчын буруу болохоос миний буруу биш. Миний баруун талд сууж байсан залуу гараа сунган

- Намайг Тистел гэдэг гэж их том махлаг биетэй залуу надад өөрийгөө танилцууллаа.

- Харин намайг Ийл гэхэд

- Мэднэ ээ. Би чамайг жоохон байхдаа харж байсан. Танай аав чинь гайхалтай удирдагч хүн байсан шүү гэж хэлэхэд би болон автобусанд байгаа бүх хүмүүс цочин гайхав.

Миний бодлоор автобус хэтэрхий хурдтай явж байгаа бололтой. Замын хажуугаарх шигүү ургасан ой мод багсаж хээр тал үргэлжилэв.

Намайг энд байгаа бүх хүмүүс үзэн ядаж байгаа гэж бодтол үгүй байж.

- Үхэдлүүд үрүү урвасныг нь чи гайхалтай үйлдэл байсан гэх гээд байна уу?
гэж дундуур сууж байсан залуу асуулаа

- Яасан гэж тэд Хүүрүүдийн талд орно гэж. Тэд хүүрүүдтэй хамт амьдрах байсан гэж бодож байгаа хэрэг үү? Тистел гүнзгий амьсгаа аваад цааш нь

- Миний бодлоор бол энэ бүхэн Генералыг үгүй хийх гэсэн Зөвлөлийн хийсэн хэрэг.

- Энийг чи юугаар батлах юм гэж нэг нь асуулаа

- Мэдэхгүй энэ зүгээр миний л бодол гэхдээ та нар тэднийг урвасан л гэж сонссоноос биш та нарт баталгаа байгаа юу?

- Энэ баталгаа биш үү гээд зүүн талд маань сууж байсан залуу цамцаа сөхөн нуруугаа харууллаа. Түүний нуруу үнэхээр аймшигтай харагдаж байна. Нурууг нь хэн нэгэн ташуураар битүү гуядсан соривнууд. Зарим нь нилээн дээр үеийн, зарим нь эдгээгүй бүр махан бие нь харагдаж байхийг бодвол саяхан авсан сорвинууд байлаа.

Автобусан дотор надаас өөр хүн түүний энэ шархыг тоосонгүй.

- Наадах чинь миний нуруун дээр ч гэсэн байгаа, ернө бүгдэнгийх дээр нь байгаа наадахаа больж үз гэж Тистел хэллээ.

Үнэхээр аймшигтай юм би өөрийгөө тэр хад хашаан дунд зовж тарчилж байсан гэж бодож байдаг. Эд нарын хажууд минийх жаргал байж. Өөрөөсөө ичэж байна.
Гэхдээ яагаад тэднийг боолчлоод харин намайг зүгээр л тэнд хорчихсон юм бол. Уул нь хамгийн гол хэргийг хийсэн хүнийх нь гэр бүл юмсан. Энэ асуулт намайг тавгүйтүүлж хэсэг зуур бодолд автуулав.

Хэн нэгэн “Хар чононууд” гэж хашгирлаа.

Би энэ амьтаныг мэднэ. Энэ гариг дээр хүмүүс бууж ирэхээс өмнө хар чононууд энэ гаригийн эзэн нь байсан юм. Хүмүүс ирсэний дараа хар чононууд хүмүүсийг барьж идэснээс болж тэднийг устгаж одоо энэ гариг дээр тун цөөхөн үлдсэн ажээ. Өдөр ч шөнө ч сайн харах тод шар хоёр нүд, ангаа нэг хазалтаар дуусгах хурц 92 шүд, 5 километр дотор саадгүй үнэрлэх хамар, хүчирхэг зургаан хөлөө тал газарыг туулж байгаа нь үнэхээр сүрдмээр харагдаж байлаа. Автобусан доторх эвгүй яриа түр ч гэсэн намжиж бүгд цонхоор давхиж яваа хоёр  хар чоныг харан сэтгэлээ баясгаж суув.

Хэн ч үг дуугаралгүй хориод минут явсаар Их хотод орж ирэв. Захаараа аль хоёрзуун жилийн өмнө барьсан хэн ч амьдархаа больсон, нураж унах гэж буй долоон давхар байшингуудын хажуугаар явсаар дараа нь үйлдэврүүдийн дундуур явлаа. Хувцасны, эрчим хүчний, хүнсний, усны гээд том том үргэлжилсэн дугуй цагаан барилгууд л харагдана. Араас нь хороолол үргэлжлэн харагдав.

Урьд өмнө Дэлхий дээр баян ядуугын ялгаа ихээр гарж ядуус нь амьдрах ч газаргүй гадуур хонож байхад харин баячууд арван нойлийн өрөөтэй байшинд амьдардаг байсан тухай өвөө маань ярьж байсан. Харин энд тийм ялгаа байхгүй. Хүмүүсийг ажилчан ба дарга гэж хуваадаг юм. Гэхдээ миний бодлоор биднийг мартсан бололтой. Урвагсадын удам.

Хороололд зөвхөн ажилчид амьдардаг. Хорооллын бүх байшингууд яг адилхан. Ам бүлээс үл хамааран унтлагын гурван өрөө, амралтын өрөө, гал тогооны өрөө, хоёр нойлийн өрөө, нэг тагт, нэг зоорьтой. Харин гаднаа хорийг харьцах нь арван  метр ногоон талбайтай. Өглөө болсон болохоор тэд ч гэсэн ажилруугаа явж байгаа бололтой автобусыг машинаараа гүйцэн давхилдана.

Цааш явсаар Их хороолол уруу орж ирлээ. Энд дээд албан тушаалтай бүхий л хүмүүс амьдардаг. Аавыг байхад ээж бид гурав энд амьдардаг байсан юм. Их хорооллын бүх байшингууд жирийн хорооллын байшингаас хоёр дахин том.

Их хороололыг өнгөрж хотын төв болон хорооллыг тусгаарласан голын дээгүүрх гүүрээр хэсэг явсаны эцэст хотын төв үрүү орж ирлээ. Хотын төвийн ихэнх байшин тавиас зуун давхар. Энэ бүх байшин барилгуудыг арван дөрвөн жил үргэлжлэж буй хүүрүүдийн довтолгооноос хамгаалж байгаа нь үнэхээр гайхалтай.

Байшингуудын дундаас хамгийн содон, хамгийн өндөр, хамгийн хэрцгий нь Бликийн цамхаг. Одоо хүртэл гэм хийсэн хүнийг Бликийн цамхагаас хар нүхрүү унагааж байгаа бололтой. Олон жилийн өмнө болсон тэр хэрэгтэй адил хүмүүс цуглаж хэн нэгэн дээрээс унаж үхэхийг харж баярлан хашгирцгаана. Автобусанд байгаа бүх хүмүүс энэ цамхагийг, доор нь баярлан зогсож байгаа хүмүүсийг хорсол зэвүүцэл дүүрэн нүдээр харж урд сууж байсан тайрмал үстэй охин бүр уйлж

- Эд бүгд үхээсэй гэж орилож бусад нь ч гэсэн түүний хэлсэнийг дэмжиж байлаа.

Хотын төвөөс гаран Их хороолол, хороололыг өнгрөөд газрын цэргийн флотын төмөр хашааг нэвтрэн оров.

Газрын флот гэдгийн учир нь сансарын флотоос ялгаж өгж байгаа явдал юм. Хоригдож байхдаа зөвхөн зурагнаас л харж байсан зэвсэг техник гээд бүхий л юм миний сонирхолыг татаж эхэллээ.

Сансарын автобус Са01 энэ автобус сансарын флот уруу нэг явахдаа зуун хүнийг авж явах боломжтой, хамгаалалтын хөлөг болох Сх03 энэ бол авсаархан хөлгийг жолоодох нэг, буун дээр нэг хүн байна. Энэ хөлөг хэдий жижиг ч маш бат бөх гангаар хийгдсэн болохоор жижиг сумнуудад устахгүй. Би жоохон байх даа энэ хөлөгт өвөөтэйгээ хамт суугаад сансарын уудмаар аялахыг мөрөөддөг байж билээ.

Үүнээс цааш явахад зэвсэгийн агуулах болон хүүрүүдийн дайралтыг зогсоох зорилгтой хэд хэдэн төрлийн их бууг өрж тавьжээ.

Автобус зогсолоо. Намайг дагуулж автобусанд аваачисан эр биднийг автобуснаас гарж нэг эгнээ болон жагсахийг тушаав. Би хамгийн ард сууж байсан учир хамгийн сүүлд Тистелийн араас гарж ирэн цэвэр агаар амьсаглахад дотор маань дээрдэв.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярллаа.

Тавтай морил

Сайн байцгаана уу? Миний блогт тавтай морил. Чадан ядан бичсэн хэдэн өгүүллэгүүдийг маань уншиж шүүмж, сэтгэгдэлээ үлдээх буй за.