Friday, June 13, 2014

Урвагсадын удам Дөрөвдүгээр бүлэг

Дөрөвдүгээр бүлэг  Эвлэрэл

- Алив үүнийг идчих гээд Батлэл хатсан талханы хоёр зүсэм халааснаасаа гарган бид хоёрт өглөө.

Хаанаас хэзээ авсаныг нь мэдэхгүй ч хэлэн дээрээ юу ч тавиагүй удсан болохоор бараг зажлихгүй залгичихав. Бие маань өмнөхөөс хамаагүй дээрджээ. Дахин Тистелийг хараад

- Чи зүгээр үү?

- Би дажгүй байна. Бүтэн үхэрийг идэхийг хүсэж байгааг эс тооцвол шүү.

- Надаа үхэрнээсээ жоохонг өгөөрэй гээд инээд алдав.

Түүнийг сайн аживал турж гутарсан юм бараг л харагдсангүй.

- Бид хэр удсан бэ? гэж Батлэлээс асуувал

- Тэр өдрөөс хойш гурав дахь хоног дээрээ ирлээ.

Гурав хоног би тэсж. Тэнд байсанаа ахин бодохийг ч хүссэнгүй.

- Харанхуйд би хэтэрхий удаан хэвтэж нуруу өвдөж байна гээд Тистел дажгүй босоод суучихав. Би түүний араас арай гэж босон суув.

Батлелыг сайн аживал зүүн нүд нь хөхөрч, уруул нь сэтэржээ.

- Чиний нүүр яагаа вэ?

“Хоолны цаг… Хоолны цаг.. Та бүхэн ногоон гэрлийг даган явна уу”

- Тэр үү тэр яах вэ? за за бид хоёр хоолондоо орлоо та хоёрт илүүчлэхийг бодноо.

- Бусад нь хаачисан юм бэ?

- Тэд өнөөх ажилаа хийж байгаа гээд ингэрийнхээ “нойл цэвэрлэгч” гэсэн бичигрүүгээ заагаад Жинж тэр хоёр гарав. Батлелийг би ийм тусархаг гэж бодсонгүй.

Тистел бид хоёр хоёулханаа зааланд хоцорж үлджээ. Тэр бид хоёр арай хийн бие биенийгээ тулж босоод орон дээр очиж суулаа. Хөл гар минь олигтой хөдлөлгүй удсан болохоор хөдөлгөхөд үеээрээ янгинан өвдөж байлаа.

- Чи намайг яагаад хамгаалсан юм бэ?

- Хэзээ? гэж Тистел асуулаа.

- Яагаав цэргүүд над уруу дайрах үед чи намайг хамгаалсан.

- Би чамайг хамгаалаагүй ээ. Намайг доромжлосных нь төлөө  тэр өөдгүй новшнуудыг л болгож өгөхийг хүссэн.

Тэр намайг хамгаалсанд бат итгэлтэй байна. Учир нь тэр том гараараа бусдыг нь нэг нэг цохихийн оронд намайг цохиж байгаа залууг л гэмтээсэн.

- Чи түүний гарыг хугалсан уу?

- Найдвартай хугалсан гэж хэлээд Тистел инээлээ.

- Хэрэв чи намайг хамгаалаагүй бол тэр харанхуй авс шиг юманд орохгүй л байсан.

- Тийм гэхдээ түүний гарын ясыг би бяцалсан гээд ахиад инээлээ.

- Тэгээд хар нүхэнд ямар байв даа?

- Харанхуй надад хэтэрхий давчуу байсан.

Аргагүй биз надад их хэцүү байсан, надаас бараг нэг дахин том биетэй энэ залууд ямар байсан нь шууд л төсөөлөгдлөө. Тэрээр үргэлжлүүлээд

- Тэнд надад хийх юм байхгүй байсан болохоор би аавыгаа болон Генералыг л их дурслаа даа.

Хачирхалтай юм. Би харанхуйд байх даа байнга ээж болон өвөөгийнхөө л тухай бодсон. Урвагчын тухай бодооогүй биш бодсон л доо. Гэхдээ зөвхөн түүнээс болж энд байгаа гэж харааж зүхэж л байсан. Өмнө нь тэр миний аавын тухай ярьсанаас биш өөрийнхөө аавыг огт яриагүйг санав.

- Аав чинь сайн хүн байсан уу?

- Хэтэрхий сайн хүн. Би аавтайгаа байсан цаг мөч бүрийг алдалгүй санаж явдаг.

Янгинаж буй үе мөчөө намдахыг нь хүлээхээс өөр хийх зүйл байхгүй байсан учир

- Түүний тухай яриач

- Би хүнд төдий л их юм яриад байдаггүй. Гэхдээ чи бол Генералын хүү. Асуусан асуулт болгонд чинь хариулахад бэлхэн байна.

Сааралтсан урт нарыхан цонхыг хэн нэг нь цэвэрлэжээ. Гадаах гэрэл нарийхан цонхоор дамжин заалыг тод гэрэлтүүлж байв.

- Аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаасаа яриач. Тэр дурсамжуудаасаа алийг нь ярихаа шийдэж байгаа бололтой хором саатаснаа

- Энэ явдал Хар урвалтаас жилийн өмнө болсон. Тэгэхэд би зургаахан настай байсан. Би сансарт гарж нарлуу жоохон ч гэсэн ойртож үзэхийг их мөрөөдөж түүнийгээ аавд хэлсэн юм. Аав нэг өдөр Генералаас онгоц болон нэг өдрийн чөлөө аваад зөвхөн аав бид хоёр сансарын уудаамаар гурван цаг аялсан юм. Хязгаар нь үл харагдах орчлон ертөнцийг харж, дээш доош, баруун зүүн гээд хүссэн зүгрүүгээ явж дараа нь Мөнхийг нэг тойроё гэсэн ч бүр гурав тойрчихсон шүү. гэхдээ инээд алдлаа

- Би сансар уудамаас гадна амьтадыг их сонирходог байсан юм. Бид хоёр газар буугаад аав намайг шууд л ой уруу дагуулан орж хэсэг явсаар Хар чонон дээр аваачисан юм.

Түүнийг зөвхөн ойроос харуулсан байх гэж найдсан ч цааш ярих даа

- Хар чоно ганцаараа байсан. Аав бид хоёр зөөлхөнөөр гэтэж очоод түүний толгойд нь гараа хүргэж илэхэд тэр таатай гэгч нь толгойгоо өгч байсан шүү.

- Гэхдээ тэд чинь хүнээр хоололдог гээ биз дээ

- Тэгж сонссон гэхдээ бид хоёр эелдэг хандсан уу бид хоёроор лав хооллоогүй.

Гайхалтай яг үнэндээ би нарыг хэр хол оршдог, бидэнд ойролцоогоор хэдэн од харагддаг, хэдэн галактик байдаг, хар чоно хэдэн метрийн дотор үнэрлэдэг, хэр хурдан явдагийг мэдэхээс биш сансарт гарж, хар чоныг барьж үзээгүй. Тистелийн хажууд би зүгээр л онол яригч юм байна.

- Хэрэв Генерал аавд маань нэг өдрийн чөлөө өгөөгүй бол тийм гайхалтай өдөр болохгүй л байсан байх гээд надруу иргэж харав.

Тистелийн аавд атаархаж өөрийнхөө аавийг бас л үзэн ядав. Миний бага нас аавгүй өнгөрсөн. Хэрэв надад Тистелийнх шиг ийм сайхан дурсамж байсан бол би түүнийг дурсахдаа урвагч юм уу генерал гэхгүй Аав л хэмээх байсан.

Тистел инээгээд цааш үгргэлжлүүлэн

- Аав минь надтай адилхан их махлаг том биетэй. Махлаг биетэй бид хоёр өдөржин цулцгар хацараа унжуулан ойгоор зугаалсан даа. Тэр намайг хараад

- Чамд сонирхолгүй байна уу?

- Үгүй ээ би зүгээр л чамайг аавдаа хичнээн их хайртай байсаныг чинь л гайхаж сууна.

- Бусдад энэ сонирхолгүй байж магад ч надаа миний үлдсэн дурсамжууд үнэхээр үнэтэй гэж хэлэхэд нь энэ том залуугын нүдэнд харуусал харагдаж байлаа.

- Гэхдээ надад бүр сонирхолтой байсан шүү.

Бид хоёрыг ийн ярилцаж дуусахад нөхөд маань хоолоо идээд орж ирэв. Тэд нээх сайнгүй л харагдана. Батлэл бидэн үрүү хүрч ирээд май энэ

- Жоохон идэх юм олж ирлээ гээд өөрийнхөө болон Тасоны халааснаас, авчирсан жоохон мах болон хоёр ширхэг төмс гаргаж өглөө бид хоёр ум хумгүй л идэж орхив.

Өдөржин ажилсан бололтой тэдний гар болон нүүр нь анх харсанаас хамаагүй өөрчлөгдсөн ч би эд дунд өөр нэг юмыг анзаарав. Тийм ээ эд цуг гурав хоносон юм чинь их л ойр дотно болжээ. Бие биетэйгээ найрсаг үг солилцож, өнөөх хүйтэн харцнууд хэдийн байхгүй болжээ. Тэд бид хоёрын төлөө санаа зовж жаахан ч гэсэн хүлээсэн гэж найдая.

- Та хоёрт их баярлсан шүү? гэж Жинж талархав.

- Юунд тэр вэ?

- Бид хоёрыг өмөөрч хамгаалсанд чинь гэхэд Хишиг

- Шал дэмий байсан юм тэгж хэллээ гээд бид хоёр тийм болчих биш

Түүний ийм... занг яалтай ч билээ. Гэхдээ л би тэгж хэлэхийг сонсоод тэсч чадаагүй.

- Та хоёр хаана байсан бэ? Жинж асуув.

- Харанхуйд гээд Тистел өөр юм хэлсэнгүй. Жинж ч дахиж асуусангүй.

Гадаа хэдий нь гэгээ тасарж цэргүүдийн нүргэлсэн чимээ намжжээ.

- Бид нарын дотор бас л харанхуй байна. Энд ямар ч сургуулилт хийхгүй ажилсаар л бүр нэг ч гадаа жягсаагүй. гэж Зхало гомдлов.

- Бид энэ новшийн ажилыг хийж бусдад нүд болон дээрэлхүүлж байна гэж Хишиг нэмэв.

Яагаад? Юу ч ойлгосонгүй. Бид цэрэгт эдний боол болохын тулд л ирсэн хэрэг үү?
Биднийг яах гэж цэрэгт татсан юм бэ? Суултуураа цэвэрлүүлэх гэж үү? гэсэн асуултууд намайг зовоож эхлэв.

- Гурав хонохдоо зэвсэг ч барьж үзээгүй юу? гэхэд Батлел чанга хөхрөн инээж

- Чи тоглоод байна уу? Гадаа байсан шиг энд ч гэсэн бид ямар ч завгүй ажилж байна. Лорены толгойд ямар нэгэн юм орж ирсэн бололтой. Хажуугын орон дээр хэвтэж байсан аа ухасхийн босож

- Нээрээ чи тэр өдөр тэднийг яаж тэгж  болгож өгвөө? Түүний нүүр ч мөн адил жирийн цэргүүдэд зодуулсан бололтой хөхөрч хавджээ.

- Тэр үү? Өвөө маань надаа жаахан юм зааж өгсөн юм аа.

- Бид энд эдний боол болж байгаад нэг л өдөр хүүрүүдийн довтолгоонд үхнэ гэж хоёр ихэрийн нэг хэлэв.

- Өөр сонголт байхгүй. Биднээр зүгээр л халхлалт юмуу өгөөш хийнэ гэж Хишиг нэмэрллээ.

- Та нар зодолдож чадна биз дээ гэж намайг асуувал тэд инээлдэж Батлэл бас л

- Чи тоглоод байна уу? Би лав амьдралдаа хэнийг ч цохиж үзээгүй харин цохиулж бол зөндөө үзсэн гэв. Би цохиж ч үзсэн цохиулчиж үзсэн. Гэхдээ эхлээд цохиулсан юм.

Өвөөгийн маань яс шархирч үе мөчөөр нь хөдүүрлэж байсан ч тэр өөртөө хөдлөх хэрэгтэй гэж надаа яаж цохих, өшиглөх, хаана нь цохивол илүү их гэмтэл учруулж болох, Хүүрүүдийн сул тал хаанаа байдаг зэрэг олон эрдэмийг заасны эцэст надаар өөрийгөө цохиулахыг хүссэн юм. Хашаанаас гэрийн  үүд хүртэлх хоёрхон алхам газар би түүний цээжийг сулхан цохих гэж оролдсон ч тэр миний гарыг бариад нөгөө гараараа толгойруу минь оч манартал цохьсон юм. Ээж миний хажууд ирээд зүгээр эсэхийг асууж байсан ч би юу ч дуугарлагүй хэсэг манралтын байдалд орж хий дэмий нүдээ эргэлдүүлж байхад өвөө ээжэд хүү чинь зүгээр тэр энэ бүхнийг сурах ёстой гээд ээжийг холдуулсан юм. Тэр үед би арван зургаатай харин өвөө маань далан нэгтэй байсан. Миний мэдэхий өвөө байнга л ном шагайж, ямар нэгэн юм судалж суудаг байсан ч тэр үед түүнээс тийм хүчтэй цохилт гарсан гэхэд итгэж чадахгүй л байсансан. Сарын дараа л гэхэд би өвөөг үл тоон түүнтэй зодолддог болсон юм.

- Харин ажилыг бол сайн хиийнэ шүү гэж Лорен нэмэрлэв.

Хоёр ихэр болон Хишигийн хэлсэн үнэн. Бид нэг л өдөр Хүүрүүдийн хүнд буунуудын бай болж үхэх болно. Энд үхэлээ хүлээн ажиллаж байгаагаас цаашгүй болж.
Хэрэв би өвөөгийн заасан бүхнийг эдэнд заах юм бол бага ч атугай эсэргүүцэл үзүүлдэг болно.

- Үнэхээр хүнийг цохиж чаддаг хүн энд нэг ч байхгүй хэрэг үү?

- Бүр нэг ч байхгүй шүү гэж Лорен надаас ямар нэгэн юм хүсэн хариулав.

- Тэгвэл би та нарт өөрийн сурсан зүйлсээ заая. Хэрэв Хүүрүүдтэй тулгарвал нээх ялгаа байхгүй ч гэсэн та нарт заая.

Ингэж хэлэхийг маань сонссон залуусын нүдэнд бага ч гэсэн найдварын гал асаж байгааг анзаарав.

- Тийм ээ тэр чинь зөв. Би чиний хэлсэн бүхнийг хичээнгүйлэн сурах болно гэдгээ андгайлая гэж хажуу талын том залуу хэлэв.

- Тэгвэл Ийл бид хэзээнээс эхлхэв ээ? Лорены сэтгэл хөөрсөн байдалтай асуув.

- Миний гар хөл арай дээр хөдөлдөг болсон цагт эхлэе гэхэд намайг харанхуй авсанд гурав хоног хэвтсэнийг түр хугацаад мартсан залуус иргэн санаж тэр мөчийг хүлээх ээ хэлээд бүгд хэвтэж заалны дуу чимээ алга боллоо.

Миний бодоход гурав хоногын өмнөх харьцаа хамаагүй дээрджээ. Магадгүй намайг Жинж болон Хишигийг хамгаалж зодоон үүсгээгүй бол саяын харилцан яриа гараагүй бол хүйтэн хөндий байдал одоо хүртэл үргэлжилсээр байх байсан гэдгийг мэдэж байна. Гэхдээ Хишиг гэх тэр охины намайг харах үзэн ядалт дүүрэн харц нь бага ч атугай суларсан ч арилаагүй байхыг харсан.

Би халуурж байх шиг байна хүйтэн шалан дээр бараг хөдөлгөөнгүй гурав хоног хэвтсэн. Сүүлдээ миний бие хичнээн их хүйтнийг амсаж байсныг санав. Толгой өвдөж хамаг бие халуу оргиж байна. Харин Тистел халуураагүй бололтой маш амгалан унтаж байхийг нь мэдэрлээ. Халуурсандаа болоод хурдан унтав.

Бид бүгд сансарын хөлгийн аль нэг хонгилын яг голд гарах гарцгүй болон зогсжээ.
Урагшаа явахыг хүссэн ч Хүүрүүдийн аймшигтай бие, хэрцгий харцтай тулгарч тэд бидэнрүү буугаа чиглүүлэн зогсож байв. Тэднээс зугтан ухрахыг оролдсон ч цэргүүд бидэн үрүү буудахаар шагайж байв. Яахаа мэдхээ болилоо. Цэргүүд дундаас хэн нэгний дуу хадан урвагсадын ялгасуудаа тэдэн үрүү дайраач гэж хашгирав. Бид зогссоор л. Буун дуу эхэлж хадав. Хаанаас гэдгийг нь мэдэхгүй ч бид үхэтхийн унаж эхлэв.

Өөрийгөө буудуулахаас өмнө цочин сэрэхэд зааланд харанхуй дүүрсэн хэвээр. Нарийн цонхоор орж ирэх бүдэгхэн гэрэлд хэн нэгний царай сүүмийн харагдав. Сайн харвал Хишиг унтаагүй бололтой босчихосон цонхны дэргэд зогсож үзэн ядалтаар ширтдэг нүд нь гунигт автжээ. Одоо шөнө хэдэн цаг болж байгааг мэдэхгүй ч Хишиг бид хоёроос өөр сэрүүн байгаа хүн байхгүй бололтой. Өдөржин ажил хийснээс болж хэн нэг нь нам гүм заалыг хурхирах чимээгээрээ ивдэж байв. Хишиг дээр очиж ярилцах тухай бодсон ч хэрэггүй биз. Намайг очивол түүний амар тайван байгаа энэ царай байхгүй болж зэрлэгшинэ. Тэгээд ч хөл гар маань өвдөн байж очихийг хүсэхгүй нь лавтай. Зөвхөн миний бодол л түүнийг тойрон эргэлдсээр…

Дррррр гэх чанга чимээ гурван удаа дуугарч нүдээ нээхэд хэдийн өглөө болжээ. Бие маань өчигдөрийнхөөс хэд дахин сайжирсан ч халуурах нь хэвээрээ л. Бүгд түргэн босож бүтэн хувцаслахад би ч гэсэн хоцрохгүйг хичээн нойл цэвэрлэгчийн шинэ хувцасаа өмсөв.

“Урвагсадын хүүхдүүд бүгд ажилдаа орцгоо” гэх чанга яригчын дуу хангинав.

- Өглөөний мэнд Ийл. Чи бид хоёрын хийх ажил адилхан байхаа намайг дагаад яв.
Бүгд өөр өөрсдийн ажилаа хийх гээд заалнаас гараад хэсэг хэсэгээрээ ийш тийш явцгаав. Өчиигдөр жаахан л юм идсэн болохоор ходоод хонхолзож байв.

- Батлэл эхлээд юм идэдгүй юм уу?

- Батаа гэж дуудахад би дуртай

- Батаа

- Өнөөдрйинхөө ажилын гуравны нэгийг хийсэн хойно л юм идэх боломжтой болно.
Өнөөдөр хоёулаа энэ байшингийн бүх нойлыг цэвэрлэх ёстой.

- Тэгээд хэд байдаг юм бэ?

- Давхар бүрийн гурав, Лабротарын нэг, доод давхарын хоёр, тусгай хоёр, бууны сургиулалтын өрөөний нэг. Тэгэхээр яг арван таван нойл

- Юу? тэгээд чи намайг байхгүй хойгуур ганцаараа цэвэрлэж байсан хэрэг үү?

- Тийм ээ бараг ялгаагүй дээ

- За за тэгвэл Батаа гялалзуулчихая би аймшигтай өлсөж байна.
Юм идэхийн тулд л биедээ хүчээр тушаалаа. Бие маань халуурч, толгой иргэн , үе үе ханиаж хөдлөх дургуй байв. Гэхдээ юм идэж байж л тэнхээтэй болох учир түргэлсэн нь дээр.

- Хэрэв таван нойл цэвэрлэх юм бол бидэнд хоол өгөх юм байна тийм үү?

- Тийм ээ

Бид хоёр ажилдаа ханцуй шамлан орж хамгийн дээд давхраас эхэлж цэвэрлэж гарлаа. Санаснаас цэвэрхэн юм. Өдөр болгон Батлэл цэвэрлдэг учраас л тэр байх. Толгой эргэж байсан ч үл тоон хэдийн таван нойлыг цэвэрлэж гараа сайтар угаан хоолны заалын зүг хурдан хурдан алхав.

Хоолны зааланд ороход тогооч бололтой бүдүүн залуу бидний чихэн дахь хялтасыг уншуулж хийсэн ажилыг маань шалгаад хоол өгөх зөвшөөрөл олгов.
Ашгүй хоолны зааланд Тистел, Зхало, Дүмэн гурваас өөр хэн ч байсангүй.
Тэдэнтэй цуг нэг ширээнд суухад хоолыг авчиран өгөв. Хоолд юу юу орсон, ямархуу амттайг хэлж мэдэхгүй нь ямартай ч идэж болохоор учир ар араас нь халбагдаж тэр дор нь дуусгав. Хамаагүй дээрдсэн ч ходоод маань ахиад нэхсээр л. Өнөөх бүдүүнээс

- Бид нэмүүлж болох уу? гэж асуувал

- Дараагийнхаа ажилын шаардлагыг биелүүлсэн хойно чинь нэмж өгөе.

Тэнэг юм хэдий болтол ингэж хараат байхаа мэдэхгүй нь

Бүгд идэж дуусан тэр гурав ажлынхаа хичнээн хүнд хүчир байгааг ярьж эхэлхэд миний чих өвдөн өөрийн ирэхгүй ёолов. Бусад нь ч гэсэн адил чихээ барин хашгирахад Бүдүүн инээвхийлээд

- Ажилаа хийхгүй суувал яадгыг мэдэж авав уу? явцгаа өөр өөрсдийнхөө ажилыг хийцгээ гэж хөөв.

- Муу новш гэж Зхало хэлээд дахин чихээ барьж хашгирав.

- Би сонссон шүү гэж гурван давхар ирүүтэй бүдүүн хэлэв. Юу ч дуугаралгүй өөр өөрсдийн ажилийн зүг салан хоолны заалнаас гарав. Бид хоёр төлөвлгөөгөө өөрчлөн доод давхраас эхлэхээр шийдэн хамгийн эхэнд лабарторийн нойлыг цэвэрлэхээр уруудав.

“Лабартори” гэж том улаанаар бичсэн хаалганы дор ирэхэд Батлел хаалгыг гурван удаа зөөлөн тогшов. Удалгүй хаалга сэмээрхэн онгойж цэнхэр маск, цэнхэр малгайтай хүн шагайгаад

- Чимээгүйхэн хурдан цэвэрлээрэй гээд тус тусд нь цэнхэр халаат, маск өгөв.

Лабартори ороход цэнхэр халааттай өчнөөн хүмүүс ургамлууд дээр ажилаж байв.
Тэр ургамлуудын нэг нь “сатус”. Энэ ургамлыг хараад л шууд танив. Өвөө маань надад ургамлуудын тухай өчнөөн юм зааж өгсөн ч хамгийн тод санаж байгаа нь Сатус. Учир нь энэ ургамал хүүрүүдийн гариг дээр ургадаг юм. Ургамал бүхэн амьтай гэхдээ энэ ургамал бол араатан ургамлын ирлийз гэмээр. Тэр яг л могой шиг гэхдээ чулууны завсраар ургадаг. Түүнд нүд, чих хамар байдгийг мэдэхгүй ч томоос том ам бий. Аманд нь шүд байхгүй. Ам ямар нэгэн юм иддэггүй зөвхөн агаарыг уудаг гэдгийг нь л мэдэх юм байна. Тулталаа ургасан сатус 2 метр өндөр, хамгийн бүдүүн хэсгийн диаметр нь тавхан санчиметр өөрөөр хэлбэл толгой нь хамгийн өргөн нь.

Тэгэхээр тэд Хүүрүүдийн гариг дээр очиж сатусыг авчирсан байх нь. Энэ ургамал ямар ид шидтэй болоод аз туршин хүүрүүдийн гариг дээр очдог байна аа

Араас Батлел нудран

- Хөөе юугээ гөлрөөд байгаа юм бэ? гялс дуусгацгаая гэж шивнэв.

Сая ухаа орж чигээрээ яван зүүн тийш иргэж нойлын өрөөрүү орж цэвэрлэж эхлэв. Хогийн савыг нээж үзээд цочин гэдийж дахин тонгойн харвал Сатусыг яг л талх шиг хэд хэд хувааж хаяжээ. Тэдний тасарсан биес нь үл ялиг хөдөлж, чихээ ойртуулвал толгойноос нь гийнах дуу аяархан сонсогдож байв.

- Батлэлээ, бишээ Батаа чи энийг хардаа гэж дуудахад захын суултуурын гаднахыг арчиж байсан Батлэл ирж хараад

- Энэ юу гээч нь вэ? Би түүнд Сатусын тухай мэдэж байгаа бүхэнээ яриж өглөө.

- Би өмнө нь ердөө сонсож байгаагүйн байна. Батлэл нууцыг нь мэдэхийг хүсээгүй бололтой

- Цэвэрлээд дуусчихлаа гарцгаая гэв.

Гарж явахдаа дахин тэдний юу хийж байгааг сайн анзаарч яваад хогийн шүүрээ өөрийн мэдэлгүй газар алдахад аймшигтай чанга чимээ гарав. Энэ орчины нөлөөллөөс болов уу аль эсвэл хэтэрхий чимээгүй байсан учир ингэж чанга сонсогдов уу? Ажилаа хийж байсан цэнхэр масктнууд бүгд бид хоёрлуу харж нүд нь над дээр тусав. Хамгийн цаана зогсож байсан цэнхэр масктан миний хажууд хүрч ирээд биднийг оруулсан залууруу муухай хараад бид хоёрлуу хандан

- Эндээс гарж үз хэмээн хаалга уруу хуруугаа заав. Түүний нүд болон хоолойг нь аживаас манай өвөөгөөс залуугүй байрны хүн байв. Гарахаар завдтал миний мөрнөөс угзчин татаж

- Байз чи Генерал Брахын хүү юу? гэв. Энд хүртэл намайг гадуурхах гэж.

- Тийм ээ би урвагч Генералын хүү

- Чи аавыгаа урвагч хэмээн боддог хэрэг үү? Тийм гэж хариулах гэтэл

- Маргааш орой энд хүрээд ирээрэй одоо эндээс гар гар гээд мөрийг минь тавив.

Би шүүрээ аван Батлэлын цуг хаалгыг онгойлгон гарвал биднийг оруулсан залуу

- Дахиж ийм алдаа гаргаад үзээрэй гэж шивнэх нь дуулдав.

Батлэл саяын яриаг тоогоогүй бололтой амандаа урьд нь сонсож байгаагүй дуу аялан дараагын нойлруу явав.

Дахин дөрвөн нойл цэвэрлэн жоохон юм идээд сургуулилтын заалын хажуудах нойлыг цэвэрлэхээр явж байх даа заалан дотор юу болж байгааг нарийхан цонхоор нь харав.

Буунууд. Тэд буугаар Хүүрийн дүрстэй цаасан байг юу ч үгүй болтол буудаж байлаа. Жирийн гар буу, Лазераар бууддаг гар буу, Тэслэгч гар буу, болон төрөл төрөлийн сумтай автоматуудаар шүршиж байв. Энэ чинь л бидэнд жинхэнэ хэрэгтэй эд шүү дээ. Би тэдэнд зодолдохыг зааж өгөх ч бусад хүмүүсээс л биеэ хамгаална уу гэхээс хүүрүүдийн эсрэг бараг яаж ч чадахгүй. Тэд нэг бол буудаад алчихна, нэг бол мунаг гараараа хоолойг нь нэг л базахад бид үгүй болно. Ямар ч аргаар хамаагүй бид зэвсгээр сургуулилт хийж зэвсэгтэй болох ёстой.

Бид хоёр нойлыг цэвэрлэж байх зуур дөрвөн цэрэг орж ирж бид хоёрыг хараав.

- Аав ээжийнхээ буянд сайхан байх шив. Бидний ялгадсыг цэвэрлээд л гэж инээлдсэнээ

- Түрүүн танай хоёрыг гадаа болгож өгж байна лээ.

- Хэнийг? гээд асуучихав. нэг нь миний чихэнд ойртон бүгдэд сонсогдохоор

- Урвагчын хүүхдүүдийг гэхэд нөгөө гурав нь инээв. Тэднийг намайг өшиглөх, цохих, толгойгоор минь хана мөргүүлэх болов уу гэж бодсон ч бид хоёрт гар хүрсэнгүй дахин хараасан ч хэн нэгэн дуудсан бололтой удалгүй гарав. Тэдний юу гэж хэлэх надад хамаа байсангүй, ямар тэгж хэлэхэд нь тийм болчих биш. Батлэл ч гэсэн ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүйг бодвол тоогоогүй бололтой.

Бүгд бүх ажилаа дуусган ямар ч хэрүүл, ямар ч зодоон, ямар ч хоолны үлдэгдлээр бороо оролгүй оройн хоол дажгүй болж өндөрлөв.

“Байцаалт” зааланд орж ирээд өөрийгөө халуурахгүй байгааг мэдсэн ч ханиалгасан хэвээр л байлаа.

Танай хоёрыг зодож байна лээ гэснийг санаж орж ирсэн хүүхдүүдээс харвал Габил, Гасил хоёрын нүүрэн дээрх шарх, хувцсан дээрх тоос шороо нь саяхных ажээ. Тэр хоёрын орны хажууд очин

- Та хоёр зүгээр үү?

- Өдөр гадаа шороо зөөж байгаад хэдэн цэргүүдэд өшгилүүлсэнийг эс тооцвол
зүгээр гээд инээхэд нь буйлнаас нь гарсан цус харагдав.

Байдал санаснаас хэцүү байх шиг байна. Бүгд амрах гээд ор орон дээрээ очин хэвтэж байхыг ажаад

- Алив ээ босцгоо! ярилцая, эхэлцгээе гэж уриалан чангаар алга ташихад бүгдийн нүд нь сэргэж хурдан гэгч нь босцгоов. Юунаас эхэлхээ хэсэг бодсон ч уучлалт болон урмын үгээр эхлүүлэе.

- Та нарын энд байгаа чинь цөм манай аавын буруу, хэрэв манай аав та нарын
эцэг эхийг авж яваагүй бол эцэг эхийн хамт жаргалтай амьдрах байсан. Миний уучлалтыг хүлээн авна уу? Хишиг толгой сэгсрэн

- Гол зүйлдээ ороё гэв. Би буруу юм ярчихвуу? эсвэл Хишигт таалагдсангүй юу?

- Тэгэхээр би  та нарт өвөөгөөсөө сурсан бүхнээ зааж өгөе. Хэн ч юу ч
дуугарсангүй.

- Тэгвэл эхэлцгээе. Тистел гараад ирэх үү?

- Эхнийх нь цохилт. Цохихдоо хүчтэй, хурдан, уян хатан, оновчтой байж л үр дүнтэй
сайн цохилт болох болно. Тист намайг цохидоо

- Үнэнээсээ ярьж байна уу?

- Хүссэн газарлуугаа хамаг хүчээрээ цохиодхооч.

Тистелийн том гар миний цээжин тус газар ирэхэд түүнийг гараараа хамгаалан нөгөө гараараа цээж үрүү нь цохиход тэр цээжээ барин хойш ухрав. Яг л өвөө над дээр хийж байсан шиг. Хэрэв жижиг биетэй хүн байсан бол унах байсан байх.

- Уучлаарай Тист.

Тист гэж дуудах нь илүү амар байсан учир өөрөөс нь асуулгүй ингэж дууддаг болов. Тэр ч дургүйцсэнггүй.

- Хаана нь цохих гэж байгаагаа сайн бод үнэхээр дайсан чинь бол түүнийг ажигла. Аль болох сул талыг нь ол. Болж өгвөл түүний бултах хурдыг тодорхойл. Тэгээд илүү хурдан цохь. Лорен гараа өргөн

- Хэрэв олон цохилцох бол яах вэ?

- Яг зөв. Илүү хурдан. Илүү хурдан бод, илүү хурдан цохь. Миний бодлоор нэг газар нь олон цохивол илүү өвдөлтийг мэдрүүлэх байх.

- Олон хүмүүстэй зэрэг тулвал яах вэ? гэж ихэрийн нэг нь асуув. Түүний аман дах цус байсаар л

- Тэр өдөр намайг харсан байх. Хэрэв Тист байгаагүй бол би балрах байсан. Тэгэхээр эргэн тойроноо хянаж байх нь чухал, бүгдийг хянаж чадхаараа булт, чадхаараа оновчтой цохь, өшиглө, Үгүй бол зугтаа
Лорен ахин гараа өргөн

- Хэрэв гар хөлийг минь баричихсан тохиолдолд байвал яах вэ?

- Ммм мэдэхгүй юм даа хэрэв толгой чинь хөдөлж байвал мөргө, нулим, хаз гэхэд бүгд инээлдэв.

- За тэгвэл дурын хоёр гараад ирээч гэхэд Лорен, Зхало хоёр гарч ирэв

- За алив миний зааснаар зодолдох гээд үзээч.

Лорен нүүрлүү нь цохих гээд гараа сарвайтал Зхало бултаж цээж үрүү нь өшиглөн унагааж инээв. Лорен шар нь хөдөлсөн бололтой босож ирээд хамаг хурдаараа гүйн Зхалог түрсээр хананд тулгаад нүүрлүү нь хамаг байдгаараа савчиж гарав. Зхало ямар нэгэн юм хийж чадсангүй. Түрүүний инээж байсан царай нь үгүй болж хурдан ирэх цохилтуудад “больёоо” хэмээн хашгирав.Тистел Лоренийг Зхалогоос салган тус тусд нь суулгав.

- Дараагийнх нь хэн бэ?

Батлэл босож ирэв. Араас нь Хишиг гарж ирэв.
Хишиг хэдий эмэгтэй ч Батлелд тийм ч амар бууж өгөхгүй биз

- Эмэгтэй эхлээд хэмээн хэлэхэд Хишиг Батлелийг ажиж байсанаа шууд л эмзэг газарлуу  нь өшгилчөхөв. Батлэл салтаагаа барин тэрийн уналаа. Хишиг надад хандан

- Өрсөлдөгчийнхөө сул талыг ол гэсэн байх аа гээд суудалдаа очиж суув.

Тэр бусдаасаа ухаалаг, зоригтой, юм. Гэвч түүний намайг муухай хардаг нь л таалагдахгдй байлаа. Тистел Батлелийг өргөн орон дээр нь аваачиж хэвтүүлсэн ч ёолох дуу удтал хангинав.

Дараа нь хоёр ихэр гарч ирэв. Би энэ хоёрыг зөвхөн ингэр дээрх нэрийг нь харж байж л хэн гэдгийг нь мэддэг.

Нэг нь нөгөөгөө шууд л шанааруу нь цохив. Тэр яасанчгүй хариуг нь өгөн буцаан цохилоо.Тэр хоёр бие биенийхээ нүүрлүү ээлжлэн нударга буулгаж эхлэв. Лорен шиг уурлсан үгүй тэдний цохилт тийм сул байгаа юм болов уу? Хоёулаа инээж эхэлсэн ч цохилцсоор л энэ байдлаараа дуусахгүй бололтой Тистел дундуур нь орж хоёр ихэрийг салгав.

- За бүгд гайхалтай байлаа гэж ханиах зуураа хэллээ.

- Маргааш үргэлжлүүлцгээе. Зарим нь дургүй байгаа ч эртхэн унтаж амран маргаашынхаа ажилыг хийх хэрэгтэйг ойлгож байгаа учраас хэн ч дуугарсангүй.

Бүгд унтахаар орондоо хэвтэв. Би бусдыг сэрээхгүйн тулд аль болох ханиахгүй байхийг хичээж байлаа. Энэ шөнө Хишиг цонхны өмнө очиж зогссонгүй.

Үхсэн хүн ч сэрмээр дррр хийсэн чимээний дараа зүүдэлж байсан, зүүдлээгүй байсан ч ялгаагүй цочин сэрэв. Харин би шөнө юу ч зүүдлээгүйдээ баярлаж байна.
Өглөө болжээ бие минь хоёр хоногын өмнөхийг бодвол хамаагүй дээрдэж бараг хэвийн байдалдаа орсон ч үл ялиг халуурсан бие, ханиад надаас салаагүй л байлаа.

Босон хувцсаа өмсөж бусдыг ажваас хоёр ихрийн нүүр илүү том болон хавдасан ч их л жаргалтай харагдав. Харин Өчигдөрийн золгүй явдлын эзэн Батлэлийн эрхтэн өвдөхөө болиогүй бололтой түүний алхаа их л болгоомжтой бас удаан болон хувирч.

Өнөөдөр орой би өнөөх цэнхэр масктай хөгшинтэй уулзана, бас А17-г олж уулзаж зэвсэгээр сургуулилт хийхийг гуйх ёстой. Өөр мэдээж нойл цэвэрлэнэ.

“Бүгд ажилдаа орцгоо” гэх чанга яригчын дуу хангинав.
Батлэл бид хоёр дахин дөрвөн давхараас эхлэн угааж, арчиж, цэвэрлэсээр өчигдөрийнхтэй яг адилхан хугацаанд дуусгав. Өчигдөр миний бие муу байсан харин өнөөдөр Батлэлийн…

Үдийн хоолонд зааланд хэн ч байсангүй. Өчигдөрийн Тистел, Зхало, Дүмэн ч байсангүй. Бид хоёр юм ярилцалгүй амт муутай шөлийг дуугүй халбагдсаар.
Ярих юм маань Давхар ирүүтэд таалагдахгүй учир ямар нэгэн юм дарч бидний чихэнд  жирийн хорсолтоос хэд дахин илүү хорсолт мэдрүүлэх биз. Бид хоёрыг хоолоо идэж бараг дуусж байхад Ахлах нар орж ирэв. Завшаантай хэрэг би А17-гоос зэвсэг хэргэлхийг гуйв.
А17-гоос гадна таван ахлах бүгд зэрэг инээлдэв.

- Хаха би буруу сонсчихвуу?

- Үгүй ээ зөв сонссон.

- Уучлаарай. Брахийн хүү минь. Та нарт зэвсэг хэрэглэх ямар ч эрх байхгүй, тийм хүндлэл ч байхгүй.

- Яагаад? Тэд нарт өгсөн хоол хамаагүй амттай байх. Аяганд нь олон өнгийн ногоо болон тахианы мах байхийг харж амжив. Тэр хоолоо халбагдаад

- Яагаад гэж үү? яагаад гэвэл та нарын урвагсадын новшнууд учраас ойлгов уу. Одоо эндээс зайл

- Яагаа… Тэр намайг үгээ дуусгахаас өмнө ширээ цохин уурлан босож ирсэн ч өчигдөр бидэнд болсон шиг чихээ бариж нэг хашгираад буцаад суув.

- Чи ч гэсэн өөрийгөө санаарай. гэж давхар эрүүт зандрав. А17 надад хандан

- Иу313-аа Дахиад ямар нэгэн юм хэлвэл энд чинь алчихна шүү! хэмээн орилов.
Тэр намайг алахгүй нь мэдээж. Гэхдээ тэр зөвшөөрөхгүй нь ойлгомжтой аль эсвэл үүнийг шийдэх хүн нь тэр биш гэдгийг мэдэж авсан болохоор Батлэлийн цуг гурван давхарт үлдсэн ганц нойл уруу явав.

- Сая бүдүүнээ тэрийг яачихав, бас өөрийгөө санаарай гэдэг нь юу гэж байгаан бол? хэмээн Батлэл надаас асуув.

- Мэдэх юм алга. Ямартай ч түүнд ямар нэгэн нууц байгаа байх.

- Тийм байх. Магадгүй А17 урьд нь бидэн шиг нойл цэвэрлэдэг байсан байх л даа хэмээн Батлэл хошигнов.

Оройн хоолны дараа би “Байцаалт” заал уруу биш лабарторилуу ганцаараа явлаа.
Хаалгыг тогшивол Өнөөх хөгшин хаалга онгойлгон өгч орохийг урив. Тэрээр үнэхээр өвөөгөөс хэдхэн насаар л залуу харагдаж байв.
Өмнө нь ирэхэд байсан цэнхэр халаатнууд бүгд алга болж ширээн дээр хэдэн ургамалууд л харагдав. Магадгүй орой болсон болохоор ажилаа тараад бүгд хорооллынхоо  зүг явсан байх.

“Доктор Клүбэн” гэсэн модон хаалгаар оров. Энд ирсэнээсээ хойш би анх удаа л модон хаалга харж байгаа минь энэ. Түүний өрөө их өвөрмөц аж. Бөөрөнхий чулуун суудлууд, энэ гаригийн хамгийн ховор чулуугаар хийсэн ширээ, гэрэл байхгүй зөвхөн лаагаар өрөөгөө гэрэлтүүлж, өрөөний буланд бяцхан хиймэл булаг хоржигнох нь миний багын дурсамжыг санагдуулав. Тэрээр өрөөндөө тавиур тавиагүй харин ханыг их л бүдүүлэг ухаж тавиур хийжээ. Тавиур дээгүүр нь янз, янзын хэлбэр дүрстэй шил, бууны цуглуулга байх аж.  Эндхийн дээд албан тушаалтныхны өрөө бүгд им байдаг хэрэг үү? аль эсвэл доктор ийм юм сонирходог хэрэг үү? Тэр чулуун сандалуудынхаа нэгэн  дээр тухлан суугаад

- Хүү минь суу гэв. Намайг ээжээс минь өөр хэн ч хүү минь гэж дуудаж байгаагүй билээ.

Би чулуун сандал дээр суухад харагдаж байсанаасаа илүү тухтай бас зөөлхөн юм.

- Тэгээд аавынхаа тухай яриач

- Манай аав урвагч Генерал Брах

- Байз чи аавыгаа урвагч гэж ярьж болохгүй, тэгээд ч тэр бараг генерал байгаагүй юм хүү минь

- Юу гэсэн үг үү?

- Аавтай чинь би цуг ажилдаг байсан юм. Тэр миний дүү шиг л хүн байсан гээд тавиур дээрээсээ чулуун жаазтай зураг гаргаж харуулав. Бодвол зурган дээр
Доктор болон аав байх шиг байна. Олон жилийн өмнөх зураг бололтой. Энэ хөгшиний залуугийнх нь зургыг таньсан ч аавынхаа зургыг ер таньсангүй.

- Тэгээд хэн байсан гэж?

- Хмм чамтай ярих хэцүү юм байна гээд тэр нүдний шилээ аваад хойшоо налан суув.

- Аавыг чинь супэр хүн гэж хэлэхэд ч багдана. Ернө чи аавынхаа царай зүсийг, зан аашийг,  ямархуу хүн байсныг нь санаж байна уу?

- Үгүй ээ. Одоо надад түүний урвагч гэх нэрнээс өөр юу ч үлдээгүй.

- Аргагүй. Тэр байнга л ажил дээрээ байж өдөр шөнөгүй ажилдаг байсан юм.

- Та түүнийг супер хүн гэсэн үү?

- Өө тийм. Аав чинь одон орон судлаач, геологич, түүхч, эрдэмтэн, мэдээж бас цэргийн генерал

- Гайхаад байх юм алга. Ийм олон мэргэжилтэй юм чинь эхнэр хүүхэд дээрээ очихгүй байх хангалттай шалтаг мөн биз.

- Ямартай ч тэр цаазлуулагдахаасаа өмнө чамаас уучлалт гуйхийг хүссэнийг чамд хэлсэн нь дээр байх

- Арван нэгэн жилийн дараа уучлалт гуйгаад л болоо юу? Түүний үл ялиг инээмсэглэл  миний дургүйг хүргэв.

- Хүү минь чамайг ойлгож байна

- Тэгээд яах гэж тэр олон ажилаа биднээс нуудаг байсан юм бол?

- Хэнээс нуусан гэж? Үүнийг ээж чинь мэдэж байх ёстой.

- Тэгэхээр ээж маань арван нэгэн жил түүний тухай юу ч цухуйлгаагүй байхнээ.
Би нэг л итгэж өгсөнгүй ээж маань надад дандаа л өнгөрсөн дурсамжуудаасаа л ярьдаг байсан. Аавыг зөвхөн бусдыг удирддаг л гэж хэлсэн.

- Тэрийг чи мэдэж байгаа байх.

- Аав тэгээд гэртээ очих завгүй яг юу хийдэг байсан юм бэ?

- Аав чинь ихэнх цагаа Дэлхийг судлахад зориулдаг байсан.

Сонирхолтой л юм гурванзуугаад жилийн өмнө сөнөж хүн амьдрах аргагүй болсон  гаригийг судалж л байдаг.

- Тэгээд тэр сүйрсэн гаригийг яах гэж судалж байсан юм бол?

- Мэдэхгүй юм даа. Тэр байнга л Дэлхийд амьдрал үлдсэн үү?, хүмүүс иргэн очих боломжтой юу? Тэнд амьдрах газар байгаа болов уу? Нарны тусгал ямархуу байна? гээд л ажилынхаа өрөөнд сууж байдагсан.

- Ажилынх нь өрөөг би үзэж болохсон болов уу?

- Уучлаараай хүү минь. Түүнийг үхсэний дараа түүний гэсэн бүх зүйлийг шатааж одоо өрөөнд нь Генерал Блү суудаг юм.

- Ойлголоо. Тэр иймэрхүү юм хийдэг байсан юм бол яах гэж урвасныг нь та мэдэх үү?

- Мэдэхгүй юм даа. Хүүрүүд эхний довтолгоогоороо энд нилээн хохирол учруулсан юм. Түүний судалгааны байрыг юу ч үгүй устгаснаас хойш Брах цуг судалгаа хийсэн хүмүүстэйгээ хүүрүүдийн эсрэг тулалдаж, эх хөлгийг нь устгаснаар Генерал цолоор шагнуулсан юм. Тэр Хүүрүүдийг үнэн голоосоо үзэн ядсан. Гэвч нэг л өдөр түүнийг болон түүний хүмүүсийг урвагч хэмээж цаазлахаар болсон юм.

-  Тэгвэл яг тодорхой зүйлийг та мэдэхгүй хэрэг үү?

- Түүнийг хэн нэгэн гүтгэсэн аль эсвэл… мэдэхгүй юм даа. Яах гэж хүүрүүдийн талд орж гэр бүл эх нутагруугаа дайрна гэж? тийм биз дээ. Миний хүсэх зүйл бол чамайг аавыгаа урвагч биш харин ч арай сайнаар дурсаж яваарай л гэж хүсэх гэсэн юм.

Би түүнийг сайн хүн байснаар төсөөлөхийг орлдоход хэцүү байгаа ч

- Таны ярьсан бүхэн үнэхээр түүнийг сайнаар бодоход хүргэлээ. Түүнээс болсон хор уршиг нь одоо хүртэл дуусаагүй ч би түүнийг бага ч атугай үнэлж байна.

- Маш сайн. Чи миний бодсоноос дээгүүр юм гээд тэр суудлаасаа босон цонхоор нэг хараад миний ард ирээд

- Гарцгаах үү? гэв.

Одоо надад түүнээс хүсэх юм үлдсэн

- Надад таниас хүсэх юм байна

- Хэл хэл хэмээн гараараа зангав.

Надад тойруулах юм уу хачирлах санаа байсангүй шууд л

- Бидэнд зэвсэг хэрэгтэй байна гэв.

- Юу гэсэн үг үү?

- Та урвагсадын хүүхдүүдийг ямар байдалтай байгааг мэдэж байгаа байх. Бид ямар ч сургуулилт хийдэггүй. Үүрээс шөнө хүртэл зарцлагдаж байна. Хэрэв хүүрүүд довтолвол энэ цэргүүд биднээр өгөөш юм уу халхлалт л хийнэ. Одоохондоо бид хар ажил хийхээс өөр юу ч мэдэхгүй учир шууд л үхэцгээнэ. Гэтэл бид гавьяа байгуулж байж гэр бүлийнхээ нэр төрийг цэвэрлэх ёстой.

- Тэгээд чи надаас яг юу хүсээд байгаа юм бэ?

- Бидэнд зэвсэг бариулаач. Хэн нэгнээс зөвшөөрөл аваад сургуулилтын зааланд бэлтгэл хийлгүүлээч.

- Чи өөрийгөө хэр хэцүү юм гуйж байгаагаа мэдэж байна уу?

- Та найзыгаа үхэхийг харсан. Харин одоо та түүнийг хүүг үхэж, эхнэрийг нь насаараа жалганд амьдрахыг нь харах гээгүй  л юм бол туслаач.

- Би бодож үзэе одоо явж болно.

Түүнийг өрөөнд нь орхин “Байцаалт” заалруугаа явлаа. Түүнд хэрэгтэй юм аа хэлж гуйсан болохоор дотор жаахан ч гэсэн уужирав. Гэхдээ тэр үгүй ч гэсэнгүй бас за ч гэсэнгүй. Түүнийг ямар нэгэн юм хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Заал уруу ороод өөрийгөө Доктор Клүбентэй тийм ч удаан ярилцаж суугаагүй гэдгээ мэдлээ. Бүгд унтаагүй зөвхөн намайг л хүлээсэн бололтой. Намайг хаалгаар шагайв уу? үгүй юу? Хишигээс бусад нь баярлаж Батлэл надаас

- Тэгээд эрхэм хөгшинтэй юу ярилцав.

Би аавынхаа тухай эхлээд ярьсанаа дараа нь зэвсэг хэрэглэх тухай гуйсанаа хэлэхэд бас л бүгд баярлацгаав. Гэхдээ тэр “Би бодож үзэе” гэсэн тэгэхээр бүтэх магадлал бас тийм өндөр ч биш.

Өнөө орой би тэднийг хоорондоо зодолдохийг харахыг хүссэнгүй. Тэдэнд зүгээр л хүний болон хүүрийн их өвддөг хэсэг, илүү их гэмтэл учруулах болмжтой газар зэргийг л хэлж өгөөд унтахаар болов.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярллаа.

Тавтай морил

Сайн байцгаана уу? Миний блогт тавтай морил. Чадан ядан бичсэн хэдэн өгүүллэгүүдийг маань уншиж шүүмж, сэтгэгдэлээ үлдээх буй за.