Friday, November 7, 2014

Урвагсадын удам Зургадугаар бүлэг Хүүрүүд буюу Эклобианчууд 1-р хэсэг

Онгоцны хаалгыг түлхэн нээвэл дөрвөлжин том саарал хаалга нэг метрийн зайнд харагдав. Би нэг гараараа онгоцноос сайн зуураад нөгөө гараараа саарал хаалгыг татахдаа доошоо харав. Хөл дор маань ч гэсэн одод битүү харагдах ажээ. Хэрэв би унавал юу болох бол багны агаар дуусах хүртэл жингүйдэлд орж хөвсөөр үхнэ аль эсвэл өмнө нь хөлдөж үхнэ. Хэн ч намайг аврахгүй.


- Онгойх нь уу гэх Жинжийн дуунд ухаан оров. Хамаг хүчээрээ татахад хаалга цүл хийн хүчтэй онгойв. Би хүчинд нь эгээ л саяын бодсон уруугаа явчихсангүй бариулаас барьж үлдлээ.


- Алив ээ яваад байгаарай гэхэд хамгын эхэнд Зхало харийнханы харанхуй хөлөгт итгэл төгс үсрэн оров. Араас нь нэг нэгээрээ цуварсаар хамгийн сүүлд би орж онгоцны болон хөлгийн хаалгыг хаахад дотор тас харанхуй болж хэсэг шахалдсаны эцэст дараагийн халга онгойв. Хэн нэг нь ямар нэгэн юм тэмчиж үзсэний эцэст бууныхаа урд талд байх гэрлийг асаав. Автоматуудын урд бүгдэнд нь гэрэл байж. Бүгд амьсгалах багаа авахад шөнө гараад уушиг дүүрэн амьсгалдаг тийм агаар байгаагүй ч амьгалахад хангалттай байлаа.


- Урагшаа гэж батлел хэлэв.


Каму, Полна, Мичес гурав араа харж ухран явав. Бусад нь урагшаа харж хонгилын эргэн тойрныг гэрэлтүүлэн удаан явав. Хэт харанхуйгаас болж ямар нэгэн юм хөдөлж эсвэл дуугарвал тэр зүгрүү сумаа хайр найргүй цацахад бэлэн байлаа. Явсаар шат эсвэл баруун талын хонгил гэсэн хоёр зам дээр тулж ирэв.


- Дээшээ гарцгаая гэж хэн нэгэн хэлэхэд тойрог шатыг даган дээшээ гарав.


Цахилгааны утас маслаж оч үүсгэн газар хаяалж байв.


- Бид унтраалга олж гэрлийг асаах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ харанхуйд бид бүтэлтэй байхгүй гэхэд


- Унтраалга хаалганы хажууд байдаг биз дээ. Бид хаалга олох хэрэгтэй гэж Лорен хэлэв.


- Тэгвэл хаалгыг олцгооё гээд Зхало урд гаран явав. Цахилгаан утасны масслах чимээ болон бидний хөлийн чимээ л сонсогдож байлаа.


- Том хаалгыг олчихлоо гэж Зхало хашгирав.


- Яаж онгойлгох вэ? гэхэд


- Ингэж гээд Зхало хаалгыг өшиглөж гарав. Эцэст нь хаалга онгойсонгүй харин түүний хөл өвдсөн бололтой болив. Тэр Тистелээс дутхааргүй том биетэй бас зоригтой ч тэнэг юм. Би Зхалог холдуулаад хаалганы нугас уруу болон цоож уруу буудахад хаалга салан дотогшоогоо унав. Энэ хэтэрхий чимээтэй байсан ч өөр арга байхгүйгээс хойш. Дотор талын бүх ханыг шалгаж үзсэн ч гэрэл асаачихаар юм олсонгүй, асах гэрэл ч олсонгүй. Энэ зүгээр хэн нэг дээд тушаалтных нь өрөө байсан бололтой том ор, хоёр тавиур болон ширээ сандалаас өөр юу ч олсонгүй. Гарж цааш явах гэтэл Зиел


- Ор, орон доор нэг юм байна гэж хэллээ.


Тэр худал хэлсэнгүй. Ор чичирж байв. Бүгд бууныхаа амыг орлуу чиглүүлэв. Орон доороос гэнэт саарал юм гарж ирсэн даруйдаа шүүрэн шанаг болж үлдсэн бие нь орон доор хөдөлгөөнгүй үлдэв. Буудах чимээнээс болж нэг хэсэг чих дүжирэхэд үхсэн зүйл Хүүр болох нь танигдав. Тэр миний бодож байсанаас царайлаг юм. Тэр үхээгүй бололтой цээж нь чичигнэж, нүд нь анивчасаар. Буун дуу дахин тас хийж түүний үрчлээсгүй гөлгөр саарал духанд томоос том нүх гарав.


- Тэр өвдөлтөнд удаан зовохогүй байсан нь дээр гэж Зхало хэлэв.


Зхалогын зөв. Биднийг харахад ч гэсэн түүний аврал эрсэн нүд хэтэрхий өрөвдмөөр харагдаж байсан юм.


Би царайг нь хэтэрхий хэрцгий гэж бодож байсан маань буруу байсан. Харин түүний бие төсөөлж байсанаас жижигхэн…үгүй ээ би бас л алдаж тэр хүүхэд байж. Бид юугээ ч мэдэхгүй хүүхдийг алж. Гэхдээ бид ч бас хүүхэд шүү дээ л гэж өөрийгөө зөвтгөв.


- Та нар сонсож байна уу? гэж Жинж хэлэв.


Хөлийн чимээ. Тэд буун дуу сонсоод ирж.


- Бүгд хаалга уруу бэлэн байгаарай гэж хашгирав. Анир чимээгүйг хэн нэгний хөлийн чимээ эвдэж улам чанга болов. Тэдний хөлийн чимээнээс үзэхэд хаалган дээр гарж ирэхэд хэдхэн метрийн зай л үлдэв бодолтой. Докторын туслахын зааснаар гүнзгий амьсгаа авав. Хаалганы үзүүрээр саарал юм харагдав уу үгүй юу чиглүүлээд гар бууныхаа гохийг чадхаараа хурдан дарав. Хоёр зүйл шалан дээр лагхийн унахад анир чимээгүй дахин бий болов.


- Тэд үхсэн болов уу? гэж нэг нь шивнэв.


- Тэд үхсэн гэж би хэлээд шалгахаар очив. Хоёр Хүүр бие биенээ давхарлан хэвтээстэй байв. Хар улаан өнгийн шингэн зүйл шалыг даган аажуухан урсаж гутлын улыг будав. Тэд хос, эхнэр нөхөр байж. Бүгд учирыг ойлгосон бололтой.


- Бид гэр бүлээр нь алаад хаячихлаа ш дээ гэж Жинж нүднээсээ нулимс дуслууланн байж хэлэв.


- Тэд хэн ч байсан хамаагүй бидний дайсан. Энэ хөлөг дээр байгаа бүгдийг алж байж л бидний ард үлдсэн хүмүүс эрх чөлөөтэй болно гэж хэлэхдээ Батлел тийм ч итгэлтэй хэлсэнгүй.  Нүднийх нь өмнө хэвтэж байгаа харийн гэр бүл хэний ч сэтгэлийг шимшрүүлэхээр харагдана.


- Энд дахиад хэдэн харийхан байгаа хэд нь биднийг алах гээд хаа нэгтээ отож байгааг мэдэхгүй тиймээс бид энэ хөлгийн гэрлийг асаах хэрэгтэй.


- Тэгвэл бид удирдалгынх нь өрөөрүү явах хэрэгтэй гэж Зхало зөвлөв.


- Тэгэе тэнд бүх унтраалганууд байх ёстой явцгаая. Бүгд өрөөнөөс гаран цааш явав.  Хэсэг явсан ч юу ч олж чадсангүй. Дахин шатан дээр ирэн буцаж бууж дор үлдсэн давхарыг самнахаар болов. Хоёр давхард энэ тэнд оч гарж байсан ч нэг давхарт тас харанхуй ажээ. Цэргүүд зөвхөн удирдлагаруу нь, урд талынх нь салхины шил үрүү нь галалсан гэхэд итгэхгүй юм. Тэд бие биенийгээ алсан хэрэг үү? аль эсвэл биднээс өмнө энд хүмүүс ирсэн хэрэг үү? Сумны нүх ханаар гарж , хар толбонууд хана шалаар цацагджээ. Явсаар гол талбайд нь хүрч очив. Тэнд Хүүрийн хоёр цогцос хэвтэнэ. Тэднийг хэн нэгэн  ярглаж. Нэгнийх нь гар нь тасарч биеэсээ хол хаяагджээ. Цус нь биеэ бараг бүтэн будсаныг харвал хутга эсвэл сүхээр л цавчиж яргалсан бололтой.


Бид заалаар хоёр хоёроороо тарж нэг бүрчлэн нэгжэхээр болов. Удалгүй Полна, Каму хоёр


- Бид удирдлагынх нь өрөөг олчих шиг боллоо хэмээн хашгирав.


Бид очиж гэрэл тусгасан даруйдаа сансарын хүчинд татагдаж игээтэй л хязгааргүй сансарт хаягдчихсангүй. Хэн нэгний буу цонхоор гаран алга болов. Холдоод гэрэл тусгаж харвал амьд зүйл байсангүй. Хоёр нь шалан дээр, харин хоёр нь суудал дээр аюулгүй бүснийхээ цаана амьсгал хураажээ.


- Тэгэхээр бид болгоомжтой очиж унтраалгыг олох ёстой.


Тэдний хэлийг мэдэхгүй учир гарт баригдсан бүх товчлуурудыг дарсан ч гэрэл үл тусав.


- Новш  новш новш гэж Зхало хашгиран хөлөөрөө хана өшгичөв. Бид иргэн гол талбайд очин сууцгаалаа. Одоо юу хийх вэ? Энэ хөлөг хэр томыг нь ч мэдэхгүй самансаар байх гэж үү? Талбайгаас таван тийшээ гарсан зам байх ч бид алингаар нь эхэлж явах вэ?


Жинж чихээ шалан дээр наагаад


- Байз байз та нар сонсож байна уу? Бидэн үрүү ямар нэгэн муу юм ирж байна.


Бид чихээ шалан дээр наах хэрэггүй болж хүнгэнэсэн чимээ аажимаар наашилж байгааг сонов.


- Энэ юу вэ?


- Энэ хөлийн чимээ биш байна. Тэгэхээр робот байж болно.


- Тэд робот хийдэггүй юм.


- Тэгвэл манайхан ирж байгаа юм бишүү?


- Тийм байгаасай л гэж найдая.


Дугуй талбайгаас таван тийшээ зам салсан. Харин аль замаар аюул юм уу аврал ирж байгааг тааварлах боломж алга. Бид тойрог болон зогсоход чимээ улам ойртсоор л байлаа. Чимээ ихэссээр гэвч хаанаас вэ?


Би айж байна. Өмнөх шигээ дахиад нэг гэр бүлийг хөнөөх үү? аль эсвэл миний амлалт талаар болж цогцос маань газар үхэтхийн унах уу? гэдгээс айж байна.


Батлэл бид хоёрын хариуцаж буй хонгилын үзүүрт ямар нэгэн юм гарч ирэв. Батлэл бид хоёр тэр даруй буудах гэсэн ч гохыг дарсангүй. Учир нь гар чийдэнгийн бүүдгэр гэрэлд танил царай харагдах нь тэр. Түүний үл ялиг мэдэгдэх давхар эрүү, цулцгар хацар, эр зоригтой нүд.


- Тэр Тистел байна гэж хашгирахад бүгд гайхан миний заасан зүг үрүү харав. Бүгдэнгийн маань ямар нэгэн хэрцгий зүйл хүлээж айж байсан айдас дорохноо алга болж буугаа буулгацгаав.


Баяр баясалтай зэрэгцэн гайхшрал гэдэг зүйл толгойд минь орж ирэв. Тэд үхчэхээгүй билүү? Генерал тэднийг үхчихсэн гэсэн аль эсвэл Тистел ганцаараа амьд үлдсэн хэрэг үү? Тистел ганцаараа амьд үлдээгүй нь тодорхой болов. Түүний том биений араас Хишиг, Дүмэн, Габил, Гасил гээд бүгд бидний өмнө хүрч ирэв.


Дуу чимээ хаанаас гараад байсныг оллоо. Тистел зүүн гартаа цахилгаан хөрөө барьжээ. Асаалттай учир үл ялиг саарал утаа суунаглаж, их чимээ гаран хөрөөний эр газар хүрэхдээ шалны өнгөн хэсгийг хомхлон авж ийш тийшээ шидэлж байв. Тистел хөрөөгөө унтрааж тавиад


- Найз минь гээд том гар нь намайг тэврэн авахад бусад нь ч гэсэн үг дуугүй бие биенийгээ тэврэн авлаа.


- Та нар амьд байсан хэрэг үү? хэмээн Жинж баярлан хэлэхэд түүнийг тэвэрсэн  Хишиг


- Амьд байна. Та нар биднийг авах гэж ирээгүй хэрэг үү?


Бүгд гайхаж орхилоо. Юу хэлэхээ мэдэхгүй балмагдав. Эднийг үхчихсэн гэж бодоод явж байтал энэ харанхуй үхэл ханхалсан хөлөгт эд хэн нэгнийг ирж авна гээд хүлээж байж.


- Та нарыг Хүүрүүдийн гарт үхчихсэн гэж хэлсэн шүү дээ гэж Лорен хэлэв.


- Хэн?


- Генерал Блү та нарыг хүүрүүдтэй тулалдаж байгаад үхсэн тул гэр бүлийнхэнийнх нь нэр төрийг сэргээсэн гэсэн


Салсан хэдийгээ гэсэн баяр баясал арилж Тистел


- Тэгэхээр бид үхэж. Тэд биднийг Хүүрүүдэд алуулсан гэж бодож,


- Аль эсвэл биднийг зориут үхсэн гээд хэлчихэж гэж Хишиг уурлангүй хэлээд цааш нь


- Хэрэв бид үхчихсэн юм бол та нар энд юу хийж яваа юм?


- Бид энэ зогссон хөлөгт үлдсэн бүх Хүүрүүдийг устгах тушаал авсан гэж намайг сул дуугаар хэлэхэд хоёр ихэр бие биерүүгээ хараад инээв. Хишиг ч гэсэн инээгээд


- Энд та нарын алаад байх тийм их Хүүр үлдээгүй л болов уу гэхэд Тистел


- Юу л болоод байна даа. Дайралт болсоны дараа бидэнд та нартай адилхан даалгавар өгсөн. Энд ирээд хоёр хонохдоо бид долоон хүүр цааш харуулж ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй таван хүүрийг хорисон байгаа.


Яаж вэ? Эд чинь буу хэрэглэж үзээгүй. Тэгээд ч хэнийх нь ч гаранд буу алга. Зодож ална гэж байхгүй. Энэ цахилгаан хөрөөгөөр бүгдийг нь алмааргүй юм.


- Бид энэ хөлгийг бүгдийг нь нэгжсэн ч Хүүр байхгүй байсан тул удирдлага уруу биднийг авахыг хүссэн ч тэднээс ямар ч хариу ирээгүй. Биднийг сонсоод та нарыг илгээсэн юм болов уу? гэж бодтол та нар… гээд Тистел яриагаа дуусгав.


Гэр бүл маань арван нэг хоногийн дараа харийнханы хөлөг дээр ахин нэгдсэн ч тал маань үхчихсэн. Магадгүй биднийг ч гэсэн үхсэн гэж байж магадгүй болжээ.


- Тэгвэл удахгүй бид ч гэсэн хүмүүсийн хувьд үхдэл болон хувирах юм шиг байна. гэвэл


- Магадгүй. Та нар одоо ч гэсэн үхдэл болчихсон ч юм бил үү хэмээн Түэнтү хэлэв.


- Энд ингэж зогсоод яахав. Зочны өрөөрүү явцгаая гэж ихэрийн нэг нь хэлээд бүгд үл мэдэх очны өрөөрүү явав. Хүүрүүд хөлөгтөө зочны өрөөтэй хэрэг үү? аль эсвэл эд ингээд нэрлэчихсэн хэрэг үү?


Үхсэн гэж бодож байсан найзууд маань амьд байхийг хараад сэтгэлд маань гэрэл ассан ч хөлөгт харанхуй хэвээрээ л. Тэдний ирсэн хонгилоор явж байх зуураа би ам нээв.


- Бид тэдэнд хэрэггүй хэрэг үү? аль эсвэл биднийг Хүүрүүдийн гарт үхчихсэн гэж үзсэн хэрэг үү?


- Аль нь ч яахав. Хоринзургаан урвагчын хүүхдүүд алга боллоо гээд хүмүүст хохирол учирах биш гэж Хишиг хариулав.


- Байз бид чинь хорин наймуулаа.


- Бид долоон Хүүрийг алсан харин оронд нь хоёр найзаа алдсан. Мистао, Куман хоёрыг гэж Тистел гунигтай хэлэв.


- Үгүй ээ. Тэр хоёр чинь… Би юу хэлэхээ мэдэхгүй шоконд орлоо.


Би Мистао, Куман хоёрыг сайн санаж байна. Мистао онигор нүдтэй, тас хар үстэй. Түүнийг арваннэгэн жил яаж зовж байсаныг нь мэдэхгүй ч бодол санаагаа илэрхийлэхдээ тийм ч олон үг хэргэлдэггүй байсан. Харин Куман бол өндөр, туранхай цэнхэр нүдтэй залуу байсан. Тистелээс өндөр биш ч туранхай учир түүнээс хол зогсохоороо өндөр юм шиг харагддаг. Тэр байнга л хараалын үг урсагдаг байсан ч бидэнд бол огт үгүй байсан. Биднээс хоёр нь тэнгэрт хальчихаж. Үнэхээр харамсалтай. Ард нь үлдсэн ээж болон дүү нар нь яг л манай ээж шиг хүүгээ, ахаа ирэхийг хүлээн суугаа байхдаа. Гэвч… Гэр бүлийнхнийх нь нэр цэвэрлэгдэж цааш амьдарна гэдэгт итгэлтэй байна.


Яаж? яаж байгаад? гэж асуухийг хүссэн ч чадсангүй. Хариулт нь мэдээж Хүүрүүдийн гарт. Гэхдээ би Хүүрүүдийг буруутгаж чадахгүй нь. Тэд зүгээр л бидний дайсан. Хийх ёстойгоо л хийсэн. Бид ч гэсэн гэр бүлээр нь хядаж харин эд ямар нэгэн аргаар долоог нь алж.


- Бид Мистао, Куман хоёрын цогцост хүндэтгэл үзүүлээд сансарын уудамд биеийг нь даатгасан гэж Тистел ахин хэлэв. Бүгд дотроо тэр хоёрын араас харамсаж байгааг харлаа.


- Бидний зочны өрөөнд тавтай морил гэж ихэрийн нэг хэлэв.


Нээрээ л зочны өрөө шиг том цэлгэр, ханаа дагаад сансарын уудмыг ханатлаа харж болох цэлгэр цонх, суудлуудаар хүрээлэгджээ. Суудал миний бодсон шиг зөөлөн биш Доктор Клүбэний өрөөнд байсан тэр суудалтай яг адилхан аж. Зочны өрөөг энэ одод л багаар гэрэлтүүлж бие биенийхээ царайг цонхны хажууд чийдэнгүйгээр харах боломжыг олгож байв.


- Үхэл ч яахав өнгөрсөн хэрэг. Та нар тэгээд наад буугаараа хэр бууддаг болов доо? хэмээн буржгар улбар үстэй Оржа Полнагийн хажууд суухдаа асуув.


Бид өөрсдийгөө ямар газар очсоноо, хаана байсанаа, ямар ажил хийсэнээ, юу идсэнээ, яаж буудаж сурсанаа, хүүрүүдийн гаригт яаж нуугдсанаа, докторын бидэнд ярьж өгсөн бүх зүйлийг ярив. Дараа нь Хүүрүүдийн мэдэлд хоригдож байгаа хүмүүс, сансарын флотод юу болсон тухай нэгд нэгэнгүй ээлжлэн яриж өгөхөд цаг гаран зарцуулагдав.


Энэ зуур би хаяа хаяа цонх уруу харж тэнгэрлүү одсон хоёр найзыгаа дурсан эцэс төгсгөлгүй харанхуйд гялалзах ододыг харж байлаа.


Одоо бидний асуулт тавих ээлж.


- Та нар яаж тэр долоон Хүүрийг цааш нь харуулваа. Зэвсэггүй байж гэхэд энд хоёр хоносон цэргүүд маань бүгд инээлдэв. Тистел инээдээ арайхийн дараад


- Та нарыг явсаны дараа бид зүгээр суугаагүй шүү. А17 бидэнд чинжаал, хутга, сүх, сэлэм, жаднуудыг авчирж өгсөн.


А17 бидэнд муу ханддаг хэрнээ яагаад гэнэтхэн бүгдэнд маань ингэж тусалсан юм бол? Дэлхий дээр байсан дээр үеийн хүмүүсийн тулааны зэвсэг нь эдгээр байсан тухай өвөө надад хэлсэн.


- Тэднийг хаанаас авсан юм бол?


- Музейгээс авчирсан гэсэн. А17 шөнө болоход бидэн дээр орж ирээд хэрхэн чинжаал болон жад шидэх, хоорондоо тулалдах зэргийг өдөр алгасалгүй зааж өгсөн гэж Түэнтү хэлэхэд


- Заалны ханыг чи харсан ч болоосой битүү хутга жадны шигдээс гарсан шүү гэж ихэрийн нэг нь хэлээд тэр хоёр хоёулаа инээв.


- Тэгээд тэр зэвсэгээ авч ирсэн юм уу? гэхэд Хишгээ нуруунаасаа хоёр сэлэмээ, Түэнтү гартаа барисан жадаа, хоёр ихэр нуруунаасаа гаргаж ирсэн сүхээ, Лиму ханцуйнаасаа гаргаж ирсэн чинжаалнуудаа гээд бүгд дээр үеийн хурц иртэй зэвсэгүүдээ бидэн үрүү зангав. Замд тааралдсан хоёр Хүүрийн цогцосийг хэн алсан нь ойлгомжтой болов.


- Харин би энэ хөлөг дээр газардангуутаа үүнийг олсон юм гээд Тистел өнөөх хүнгэнэх чимээтэй цахилгаан хөрөөг харууллаа.


Тистел цэрэгт ирэхээсээ өмнө хар ажилуудынх нь нэг нь тэрээр хулгайгаар цахилгаан хөрөө ашиглан мод хөрөөддөг тухайгаа яриж байсаныг саналаа. Тэр хүүрийн гарыг тасалсан эзэн нь ч олдов.


- Эдний хоол их хачирхалтай. Бас дажгүй амттай шүү. Бид хоёр аваад ирэе гээд булан тойроход би өөрийгөө өлсөж байгааг мэдэрлээ.


- Энд ямар ч гэрэл байхгүй хэрэг үү? Бидний явсан хэсэг болгоны тааз юм уу хананд нэг ч гэрэл шиг зүйл хараагүй. Гэрэл асааж унтраах товч ч олсонгүй.


- Бид  ч гэсэн адилхан. Гэрэлний юм нэгийг ч хараагүй. Харанхуйд байсаар дасчихаж.


Төмөр хангинах чимээ дуулдахад хоёр ихэр буцаж ирэв. Тэр хоёр дамжилж ирсэн авдараа өрөөний голд, цонхоны гэрэлд авчирж тавиад


- Энэ саарал амьтадыг ийм дажгүй хоол иддэг гэж хэн санахав дээ гээд авдар дотроосоо дөрвөлжин сав гаргаж ирээд бүгдэнгийх нь өвөрлүү нэг нэгээр нь шидэв.


Би өөрийнхөө хувийг аваад дээдэх тагыг нь онгойлговол  хоёр соруул л байв.


- Сор сор зажилахгүй амар. Нэг идчихвэл бүтэн өдөр яах ч үгүй юм байна лээ гэж ихрүүд хэлэв.


Эхнийхээс нь сороход амруу маань ус орж ирэв. Би хэд балгаад дараагынхаас нь сортол танил амт амтагдав. Мөн  байна. Нуувчинд байсан “Тэжээл” гэсэн бичигтэй бидний идэж байсан хоол. Гэхдээ арай өтгөн бас арай амттай ч юм шиг. Доторх зүйл нь хурдан дууссан ч ходоод маань ачааллаа даахаа болисон бололтой.


- Одоо шөнө болж байна. Бид унтах хэрэгтэй. Өглөө бид та хэдэд барисан хоригдолуудаа харуулах болно гээд Түэнтү болон бүгд суудал дээрээ хэвтэцгээв.
Би ч гэсэн хэвтээд л унтчихав.


Сэрлээ. Цаг харахаас нааш энд өглөө болсныг мэдэж болохгүй нь тун харамсалтай. Өглөөний найман цаг болж байсан ч ямар ч гэрэл байхгүй бас л өнөөх харанхуй, өнөөх одод л харагдана.


Докторыг яасан бол нэг газар аваачаад түүнийг буудчихсан болов уу? задгай сансарт хаячихсан уу? үгүй ээ. Тэр нэр хүндтэй, ажилаа мэддэг сайн хүн. Түүнийг хориж байгаа байх даа. Яг л түүний хүү шиг нь.


Бүгд босов.


- Бид энд хэдий хүртэл байх бол оо хэмээн Тистел уурлав.


- Юу ч гэсэн эдэнд барисан хоригдолуудаа харуулая гэж Дүмэн хэлэхэд бүгд толгой дохин явцгаав.


Дугуй хонгил дундуур явж байхад шалан дээр бас нэг хүүрийн цогцос хэвтэнэ. Өмнөх цогцостой адил түүнийг юу ч үгүй сийчэж цусыг нь шал ханаар нэг цацжээ.


- Бидний зэвсэг ийм л гайхалтай шүү хэмээн хэлээд Тистел дээгүүр нь гарч явлаа.


Цааш хэд алхаад торон хаалганы өмнө ирэв.


- Өөрсдийнх нь шоронд өөрсдийг нь хийнэ гэдэг гайхалтай шүү гэж Оржа бахархалтайгаар хэлэхэд Дүмэн


- Болгоомжтой байгаарай. Наад буугаа бэлэн байхад алзахгүй шүү гээд цоожыг тайллаа


Тэд ямархуу бол оо? Тэдний нүүр царай, бие, нүд гээд бүгдийг нь ойроос харахийг хүсэж байна. Номон дээр байдаг зурагтай тийм ч адилгүй гэдгийг нь өчигдөр харсан ч тэдний үхэхээс өмнө нэг секундад л харсан билээ.


- Энэ дээ гээд Тистел тэдний зүг гэрэл тусгав.


Миний санасан бодсоноос тэс өөр юм. Ийм байна гэж төсөөлчиж байсангүй. Тэд доройтож ядарсан хэрэг үү? аль эсвэл биднээс айсан хэрэг үү? тавуулангых нь нүд зовлон шаналал, айдас хүйдсээр дүүрчээ. Эрүүл чийрэг бие хаа, өргөн шанаа, хар саарал нүдтэй хоёр залуу, болон хоёр эмэгтэй. Харин тав дахийнх нь нүүрнийх нь арьс унжиж, бүдүүлэг саарал үрчлээснүүд энэ тэнд гарсаныг аживал тэр хөгшин хүүр бололтой. Тэдний өмссөн хувцас нь биднийхтэй ижил сансарын хөлөгт тусгайлан хийсэн ч арай зузаан бас биенийхээ өнгөтэй ижилсүүлэн саарал өнгөөр хийжээ.


Бидний тусгасан гэрлээс тэд айж сандаран шоронгынхоо буланд наалдаж, гэрлээс нүдээ хамгаалахийн тулд гараараа хааж байв. Бүх зэвсгийг нь хурааж авсан бололтой. Тэд биднийг ойртон очиход бие биенийгээ хамгаалах гэсэн шиг хий дэмий л гараа савчуулж байв.


- Та нар эднийг яаж алчилгүй амьд барсан юм бэ?


- Эхлээд энэ хөгшинийг буланд сууж байхийг нь олоод алах гэсэн ч өрөвдөлтэй санагдаад алж чадаагүй. Төд удалгүй энэ дөрөв гарч ирээд. Лиму чинжаалнуудаа шидэх гэж завдахад тэд энэ өвгөнийг хараад зэвсэгээ газар хаяж гараа өргөсөн. Бидэнд алсан Хүүрүүд маань хангалттай байсан тул эднийг хорихоор шийдсэн юм.


- Сайн хэрэг болж. Гарцгаах уу?


- Тэгэе гээд биднийг гарах зуур нэг эмэгтэй нь өөрийнхөө хэлээр хашгирч гарав.


Түүний яршигтай хашгираанаас залахсан бололтой Зхало


- Энийг яахав буудчих уу?


- Зүгээр дээ. Биднийг холдоод явахаар түүний чимээ сонсогдохоо болино гэж Дүмэн хэлэв.


Биднийг торон хаалганаас гарахад өнөөх эмэгтэйй ганцаарахнаа хоёр гараараа торноос бариад юу ч юм хэлсээр. Азаар Хүүрүүдийн хэлийг мэддэгүй минь сайн хэрэг.


- Тэдэнд идэх юм өгсөн юм уу?


- Өөрсдийнх нь хүнснээс нэг нэгийг өчигдөр өгсөн. Тэд ч жаргалтай байгаа шүү. Өдөржин зүгээр сууна тэгээд бас амттай хоолтой гэж байгаа хэмээн ихэрийн нэг Гасил хэлэв. Өчигдөр зочны өрөөнд байхдаа би энэ хоёрыг яаж ялгахаа мэдэж авсан. Гасил эндээс олсон бололтой бугуйвч зүүж. Харин Габилийн бугуйнд юу ч байхгүй.


Бид буцаад зочныхоо өрөөнд ирж тухлав.


- Одоо бид юу хийх вэ? гэж Дүмэн надаас асуув.


- Энд удаан байж болохгүй. Хүүрүүд удахгүй ирнэ аль эсвэл хүмүүс. Энэ хөлгийг устгачиж магадгүй гээд би оддын гэрэлд ялимгүй харагдах найзуудынхаа нүүрлүү гүйлгэн хараад


- Энэ хөлгийг хөдөлгөх хэрэгтэй.


- Бид наашаа ирж байхдаа удирдлагын өрөөг нь харсан. Тэнд хүн байх боломжгүй. Тэгээд ч үл ойлгогдох хэлээр бичсэн хэдэн зуун товчлуурнуудийг харсан. Аа тийм бас дээрээс нь харанхуй.


- Мэдэж байна аа. Тийм болоод л би сая шоронд сайн хэрэг гэж хэлсэн юм.


- Тэгэхээр чи хоригдолуудыг суллаад тэднээр хөлөгийг жолоодуулах гээд байна уу? гэж хана налж зогсож байсан Хишиг асуув.


- Яг тийм.Тэд л энэ хөлгийг мэднэ. Тэд л жижиг сажиг эвдэрлүүдийг засч янзалан  хөлгийг хөдөлгөж чадна.


- Тэднийг сулалвал бидэн үрүү дайрч мэднэ шүү дээ гэж Тистел хэлэв.


- Чи хэлсэн шүү дээ. Тэр өвгөнийг хараад өөрсдөө бууж өгсөөн гэж. Тэр өвгөнийг л сайн харж байвал нөгөө хэд нь бидий хүссэнийг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч тэднийг их шударга гэдгийг нь сонссон юм байна.


- Ойлгомжтой. За тэгээд тэд энэ хөлгийг засаад явахаар болно. Хаашаа? Мөнхрүү явбал биднийг үхсэн гэж үзэж байгаа тул сансарын флотоос энэ хөогийг шууд л устгана. Өөр хаашаа вэ?


- Энд л миний хэлэх гээд байсан зүйл байгаа юм. Та нар цочир дохь байх ялангуяа Күт дээр байгаагүй хэсэг нь.


Эд яаж хүлээж авах болоо? гэхээс зүрх минь хүчтэй цохилж гүнзгий амьсгаа аваад


- Бид Хүүрүүдийн гариг болох Күтрүү хөдөлнө.


Энэ үгийг хэлэхэд тэд бүгд гайхшрав.


- Чи тоглоод байна уу? Тэд биднийг ална шүү дээ гэж Батлэл нүүрэндээ эргэлзээтэй инээд тодруулан хэлэв.


- Тоголсон юм алга. Хишигийн хэлдэг үнэн. Биднийг буцан очиход генерал Блү биднийг тэр дор нь хүйс тэмтрэх болно. Тиймээс бидний очих хамгийн боломжтой газар бол Күт.


Батлэл болон зарим цэргүүдийн нүүрэнд гарсан инээд тэр дороо л алга болов.


- Тэгэхээр надад өөрсдийгөө тэдний гарт үхүүлэхгүй байх нэг санаа байна. Сонсомоор байна уу?


- Тэгэе гэх Батлэлийн дуу сонодов.


- Күт дээр нуувчинд байхад Докторын яриаг сонссон хүмүүс мэдэж байгаа. Хүүрүүдэд бидний дөрвөн хоригдол байгаа.  Харин бидэнд тэдний таван хоригдол.


- Тэгэхээр тэр хүмүүсээр солилцоо хийнэ гэсэн үг үү?


- Яг тийм. Таваар дөрвийг. Одоо тэнд хоригдож байгаа хүмүүс бидний амьд явах баталгаа, мөн нэр төрөө сэргээхэд минь туслана.


- Тэгээд бид тэр дөрвийг аваад буцаж ирэхэд биднийг алахгүй гэж чи бодож байна уу? гэж Тистел асуув.


- Тийм ээ. хэдэн жил хоригдсон хоригдолуудыг нь авчирж өгөхөд тэд бидний нэр төрийг ч сэргээж юуны магад гэхэд хэсэг хэн ч юу ч дуугарсангүй. Бүгд бодлогширолд автжээ.


- Хэрэв өөр, арай дээр санаа байвал хэлж болно шүү гэхэд бас л хэн ч юу ч дуугарсангүй. Хэсэг дуугүй байсаны дараа Жинж


- За тэгэвэл орлдоод л үзэе бидэнд өөр зам алга шүү дээ.


- Тэгэе. Тэгвэл зүгээр сууж цаг алдаад яахав. Хоригдолуудыг суллаад юм идүүлээд ажилдаа орцгооё гэж Хишиг уриалахад бүгд зөвсөөрсөнөө хэлээд ажилдаа оров.


Бид юуны түрүүнд Хүүрүүдийг суллах хэрэгтэй байсан учир гэдрэг буцаж торон хаалганы үүдэн дээр ирж хаалгыг онгойлгоход өнөөх харийн эмэгтэй торноос барин хөлөө нугалж суугаад хачин янзын чимээ гаргаж байв. Яг л уйлж байгаа юм шиг. Гэхдээ энэ саарал биетнүүд уйлдаг гэж үү?


- Бид эдэнд яаж ойлгуулах вэ? гээд Тистел гэрэлээ буланд нуугдах өнөөх дөрвийн зүг чиглүүллээ.


- Яаж ч хамаагүй. Юу ч гэсэн бид тэдэнд иелдэгээр хандаж эндээс гаргах хэрэгтэй байх.


- Та нар биднийг гаргах гэж байгаа юм уу? гэх ядарч цуцсан хэн нэгний чимээ дуулдав.


Гэрт байхад анхны удаа дээрээс ууттай хүнс шидэхэд би барьж авж чадаагүйн улмаас шилтэй ус хагарч, ихэнх нь газрын ёроолруу шингэн алга болж шилний хагархайны буланд тогтсон жаахан усыг бид гурав хувааж нэг нэг балгасан юм. Ус байхгүй учир хоол ч хийж чадаагүй. Орой нь  өвөө маань тэнхээ алдахдаа хэлсэн үг бүр нь зовиуртай сонсогдож ядарч цуцсан байсан юм.


Харин саяын чимээ яг л өвөөгийнхтэй адилхан дуулдав. Гэхдээ бид дунд тэгтлээ ядарч цуцсан, хөгшин хүн байгаа бил үү? Байхгүй. Бүгд гайхан бие биерүүгээ харсан ч эцэст нь өнөөх хүүрүүдрүү харахад хөгшин нь зовиурлан ханиалгах шиг болоод


- Та нар биднийг эндээс гаргах уу? гэж асуухад бидний нүд орой дээрээ гарав. Хүүр бидний хэлээр яриж байна шүү дээ. Тэд бидний дайсан байж… Байз. Тэдэнд хоригдол байгаа. Тэгэхээр тэднээр заалгуулж бидний хэлийг сурж биднийг тагнадаг байж болох юм.


- Чи бидний хэлийг яаж мэддэг юм? гэж Зхало буугаа чиглүүлэн сандран асуув.


- Бид чинь хоорондоо арван дөрвөн жил байлдаж байгаа улс шүү дээ. Бие биенийгээ судлахгүй бол алдас болно биз дээ.


Харин хүмүүс эдний хэлийг сурсан болов уу? Тэр бидний хэнээс нь ч илүү чөлөөтэй цэвэрхэн ярьж байгаа нь үнэхээр гайхалтай.


- Та нар бүгд мэдэх үү? гэж Зхало үргэлжлүүлэн асуув.


- Хэдэн толгойлогчид нар л мэддэг юм.


- Үүнийгээ хааанаас сурсан юм бэ?


- Та нар энэ хөлгийг хөдөлгөж чадах уу? гэж Хишиг асуув. Тэрээр гол асуудалдаа орохийг хүссэн бололтой.


- Биднийг сэргээх юм бол бид хичээнэ ээ.


- Ойлгомжтой. Эднийг зочны өрөөрүү аваад явцгаая гэхэд өнөөх хөгшин нөгөө хэддээ төрөлх хэлээрэй хэдэн үг хэлэв. Дараа нь хоёр залуу нь түүнийг сугадан авч өргөөд бидэнтэй хамт гарав. Эмэгтэй нь өнөөх хашгирах дуртай эмэгтэй дээр ирээд хэдэн үг солиод хоёул хамт явав. Замдаа өнөөх цогцостой таарахад хүүрүүд тэр цогцосноос нүд салгалгүй харж өнөөх хашгирах дуртай эмэгтэй ямар нэгэн юм хашгирахад Зхало уурлаж буугаа чиглүүлсэн ч урд яваа өвгөн түүнийг дуугүй болгов.


- Бидний нөхдийг алсанд би та нарыг буруутгахгүй ээ. Та нар бидний л адил тушаал биелүүлж байгаа харийнхан биз гэж хөгшин хэлэв.


- Та нар ч гэсэн бидний найзуудыг алсан гэж Тистел хажууд нь явж байхдаа ууртайгаар хэлэв.


- Тийм ээ. Бид дайснууд шүү дээ гэж харийн өвгөнийг хэлэхэд цааш хэн ч дуугарсангүй явсаар бидний мэдэх зочны өрөөнд ирээд хоёр залуу нь өвгөнийг буулгаад хажууд нь өөрсдөө зогсоход өвгөн тэднийг болон эмэгтэйчүүдийг гараараа занган суулгааад


- Эд бол миний хүүхдүүд. Тэд одоохондоо миний зааж өгсөн зүйлүүдийг сайн сураагүй л байгаа.


Бидний эцэг эхийн тал нь үхэж тал нь хагас үхсэн байдалтай амьдарч байхад энэ Хүүрүүд гэр бүлээрээ дайралтанд явж байдаг хачирхалтай улс юм.


Полна, Габил, Гасил гурав тэдэнд өөрсдийнх нь савалсан хүнснээс нэг нэгийг өгөв. Тэд хэдийн өөрчлөгдөж царай зүс нь дээшлээд ирэв.


- Одоо та нар биднийг яах вэ?


- Энэ хөлгийг засуулмаар байна.


- Яах гэж? Гаригруугаа буцахын тулд уу?


- Үгүй. Бид та нарыг гэрт чинь хүргэж өгнө.


- Болноо. Би баярлаж байна. Гэхдээ та нарыг амьд гаргах болов уу?


- Хэрэв би буруу бодоогүй бол танай гаригт манай дөрвөн иргэн байгаа. Та нараар тэднийг солилцоод л буцаад ирнэ.


- Тийм ээ би урьд нь дөрвөн хүнийг харж байсан. Гэхдээ тэднийг амьд үгүйг би сайн мэдэхгүй та нар ч мэдэхгүй хэрэв тэд үхчихсэн байх юм бол та нарыг амьд үлдээх хэцүү л байх болов уу?


- Ялгаагүй хэмээн Хишиг хэлэв.


- Тийм ээ биднийг гэрлүүгээ буцвал тэд биднийг алах болно.


- Ойлгогдохоор хэлж болох уу? гэж хөгшинийг арай ядан хэлэхэд Зхало


- Чи ойлгох албагүй зүгээр л энэ хараал идсэн хөлөгөө жолоодод нутагруугаа буцах сайхан боломжыг бид чамд олгож байхад дуугүй биелүүл мэдэв үү хэмээн уурлав.


- Ингэж уурлах хэрэг байхгүй хүн минь бидэнд гурав хоног өгвөл бүх зүйл та нарын хүссэнээр болно оо.


- Илүү хурдан. Нэг хоногын дотор дуусгамаар байна


- Боломжгүй. Та нар бидэнд туслах юм бол нэг хагас хоногт л дуусгах боломжтой.


- Тэгвэл бидэнд гэрэл хэрэгтэй.


- Тэр байгаа шүү гээд өвгөн чангаар нэг юм хэлэхэд нүд ачааллаа дийлэхээ болив. Хэтэрхий их гэрэлд дасахийн тулд хамаг байдгаараа харахийг хүссэн ч нүд өөрийн эрхгүй анилдав. Яг л харанхуй авсанаас гарж байсан шиг. Нүдээ харах боломжтой болоход хана болон таазны завсар байх зураасаар гэрэл гэрэлтэж байхийг харлаа.


- Гэрэлтэй болчихлоо. Одоо засаж эхэлцгээх үү?


- Тэгэе хурдан. Биднийг хэзээ мөдгүй устгаж мэднэ. Хурдалцгаая гэж хашгирахад бүгд бэлэн болов.


Хэдэн минутын өмнө бид Хүүрүүд үрүү буугаа шагайж тэднийг сүрдүүлж байсан бол одоо бид өөрсдөө тэдний хэлснийг хийж зааварчилгаан дор нь оржээ. Бид өөрсдийнхөө алсан хүүрүүдийн цогцосийг овоолж байхад тэд удирдалгын өрөөрүү явав. Удирдалгын өрөөнд ямар байсаныг саналаа. Хагарсан цонхны нүхээр бид золтой л гарчихаагүй. Харин эд ямар арга хэрэглэх гэж байгаа юм бол оо? аль эсвэл… Хэсэг хугацааны дараа хөгшин удирдалгын өрөөнд байгаа цогцоснуудыг авахийг хүсэв. Удирдалгын өрөөнд ороход урьдын адил биднийг сорсонгүй. Шилийг тэд бараг л шилилчихсэн бололтой.


- Та нар яаж цонхыг битүүлж чадав аа?


- Бидэнд багаж хангалттай байгаа гээд нэг хүүгийнх нь барисан том дугуй төмөрлүү заав. Яаж ажилдагийг нь мэдэхгүй ч тэд удирдалгын өрөөг хамгаалж чаджээ. Бид Хүүрүүдийн бүх цогцсийг хоёр хаалганы голд тавиад дотроос нь гаднах хаалгыг нээж тэднийг задгай сансарлуу уусан алга болохийг цонхоор харав. Хүүрүүд их сонин юм. Тэдэнтэй мөр зэрэгцэж тулалдаж байгаад үхсэн цэргүүддээ хүндэтгэл ч үзүүлээгүй, амьгүй болсон царайг нь ч харахийг хүсээгүй.


Бид хүүрүүдийн даалгасан өргөх, зөөх ажилуудыг хийж харин тэд өөрсдөө хамаг нарийн ажилуудыг хийсээр. Бид зогсолтгүй ажилсаар сүүлдээ ядарч цуцан нойр хүрэв. Цаг харвал шөнийн гурван цаг хэдийн болжээ. Бид нойроо авах хэрэгтэй.


- Бид нойроо авж унтах хэрэгтэй гэж хөгшинд хэлэхэд тэр ч гэсэн ядарсан бололтой гундуй царай нь улам гундуй болжээ. Гэвч тэр бидэнтэй адил амарахийг хүссэнгүй.


- Та нар унтдаа. Бид нэг өдөр хагаст багтаахийн тулд илүү их ажиллах ёстой гэв. Бид тэднийг барицаалсан тийм болохоор ажилж л байг. Сайн л биз. Бид доошоо буун өнөөх зочины өрөөндөө ирж савалсан хоолноос нь идчихээд унтахаар тэр дороо хэвтэв.


- Бид манаанд гарах ёстой гэж Зхало хэлээд


- Би тэдэнд нэг л итгэж өгөхгүй л байна шүү гэв.


- Чиний зөв. Тэд одоо хичнээн сайн аашилж байгаа ч яаж ч мэднэ гэхэд Тистел, Дүмэн хоёр Зхалотай нэгдэж шөнийн талыг хамгаалахаар болов. Харин үлдсэн хугацаанд нь Батлэл, Лорен, бид гурав хамгаалахаар болов.


Хааяа л зүүдлэх зүүд минь энэ удаа Хишигийн хоёр ахыг зодон алж байгааг зүүдэлсэнгүй. Тэрнээс ч дор байж мэдэх зүүд. Хар нүх үрүү өөрийн дураар үсрэн орж буй аймшигт зүүд. Бликийн цамхагаас үсэрч хар нүх үрүү орохийн алдад


- Сэрээрэй, сэрээрэй. Одоо та гуравын ээлж хэмээн Тистел хэлж хар дарсан зүүдийг минь үргээв.


Намайг суудлаасаа босоход Батлэл, Лорэн хоёр ч гэсэн арай ядан босж байлаа. Бид гурав хэд алхаад өөр нэгэн суудал дээр очиж суухад нөгөө хэд хэвтэнгүүтээ унтаж орхив. Бид гурав нойрноосоо болж хий дэмий л бие биенийгээ болон цонхоор харагдах сансарын уудамыг харсаар. Нойр сэргэж


- Хүүрүүд юу хийж байгаа бол? хэмээн намайг асуухад Батлэл


- Очиж шалгах уу? гэв.


- Тэгэе. Юмыг яаж мэдхэв Лорен чи эндээ үлд гээд бид хоёр босон тэднийг хайхаар явлаа.


Тэднийг хайсаар бид хоёр хамгийн сүүлд байсан газарт нь ирсэн ч тэд алга байв.


- Тэд арай зугтчихаагүй байгаа, аль эсвэл бидний мэдэхгүйг ашиглаад хаа нэгтээ нуугдчихсан ч юм билүү?


Батлэлийн хэлсэн зүйлийг би үл тоов. Бид хоёр хөлгийг бүхэлд нь самнаад дараа нь зочины өрөөнд иргэн ирэхэд бүгд амгалан нойрсож байлаа. Лорен унтахгүйн тулд цонхны өмнүүр хоёр тийшээ алхалсаар. Одоо бидэнд шалгаж үзээгүй ганцхан газар үлдсэн. Шорон. Бид хоёр тэднийг зугтаах эсвэл нуугдаагүйг нь мэдлээ тэдний унтаж байх нь торон хаалганы гаднаас сайтар харагдав.


- За за. Та нар үхээгүй байж. Гэхдээ удахгүй үхэх болно оо гэх чимээ гарав.


- Хэн хэлэв ээ? гэж Батлэл хэлэхэд бид хоёр хоёул өнөөх хөгшин хүүрийн зүг харсан ч тэр ямар ч хөдөлгөөнүй унтсаар. Гэхдээ би тэр дор нь өнөөх хорлонтой хүний дуу болохийг нь танилаа. Харин дуу нь чихэнд хийсэн ялтаснаас гарж.


- Энэ генерал Блү байна. гэж Батлэлд хэлвэл


- Яг зөв. Би та нарыг одоо хүртэл амьд байгаад гайхаж байна шүү гэв.


- Чамд юу хэрэгтэй юм. Миний, бидний үхэл  үү?


- Зөв таалаа найз минь. Чи ааваасаа ч ухаалаг юм.


- Чи миний аавыг яаж мэддэг юм.


- Хүн болгон л өөдгүй урвагчын тухай түүхийг мэднэ шүү дээ. Гэхдээ энэ тухай ярьж байх цаг алга. Та нарыг үхээгүй гэдгийг чинь сая л мэдлээ. Гайхалтай гээд хэсэг дуугүй болоход бид хоёр бусад уруугаа гүйн очиж бүгдийг сэрээв.


- Би та нарын өдрийн ярьсан бүх зүйлийг чинь сонслоо л доо. Үнэхээр төгс төлөвлөгөө болж. Та нарыг Хүүрүүдийг бүгдийг нь алчихсан юм байна гэсэн бодол маань эсрэгээрээ байж шүү дээ. Хүүрүүдтэй нэгдэж байдаг хэтэрхий ухаантай юм.


- Энэ хэн бэ? гэж нойр нь бүрэн сэргэсэн Хишиг гайхан асуув.


- Энэ генерал Блү. Бидний яриж байсан бүх яриаг сонсож. Биднийг алахийг хүсэж байна гэж Батлэл бүгдэнд сонсогдохоор аяархан хэлэв.


- Нэгт та нарын аврахийг хүссэн тэр хүмүүс чинь одоо манай гаригт хэнд ч хэрэггүй болсон. Бүгд мартсан.


Миний чихэнд аймшигтай өвдөлт үүсж эхлэв. Өвдөлтөөс болж гар хөл мэдээгүй болж өөрийн эрхгүй газар лагхийн унав. Надад бусдыгаа анзаарах сөхөө байсангүй. Тэдний ёолох, хашигарах дуу л сонсодов. Дараа нь толгой уруу орж тархи маань задрахийн алдад өвдөлт намжив.


- Хэн нэг нь та нарт наад хялтасаар чинь дамжуулан та нарыг алах боломжтой гэж хэлсэн байх. Та нар бол миний өмч. Би яг одоо хуруун доорх товчоо даран та нарыг алж чадах ч. Та нарыг наад хүүрүүдийг чинь бас хараал идсэн хөлөгтэй чинь цуг устгамаар байна. Аа тийм. Хоёрт гэвэл та нар үхэхийнхээ өмнө бие биенийгээ сайн хараад авсан чинь дээр шүү гэхэд нэг чимээ дуугаран таг дуугүй болов.


Бид удахгүй үхэх нь. Миний амлалт… Үгүй ээ бид одоо юу хийх вэ? Амьд гарах цорын ганц түлхүүр бол Хүүрүүд.


- Тэд бидэн үрүү галлах гэж байна гэж Лорен хашгирав.


- Хурдлаарай хүүрүүдийг дууд. Тэд шорондоо байгаа. Бидний эцсийн боломж гэхэд Габил, Гасил, Оржа, Каму нар хурдлан шоронгын зүг гүйв.


Эцсийн найдлаг бол яах аргагүй тэр хөгшин. Хэрэв одоо энэ хөлөг хөдөлвөл бидэнд амь гарах болмж өчүүхэн төдий ч гэсэн бий болно. Тэр дороо л харийнхан гүйж ирэв . Би түүнд аль байдгаараа бүхнийг товчхон тайлбарлаж хурдахан эндээс хөдөлхийг хүсэхэд


- Хөдөлж болно оо. Гэхдээ гурав дахь хөдөлгүүр гэмтэлтэй байгаа гэв.


- Хамаагүй ээ. Хурдлаач дээ. Өөрсдийгөө болон биднийг амьд гаргаач гэхэд хурдтай удирдалгийн өрөөрүү очихийн тулд нэг хүү нь аавыгаа үүрэн гүйв. Бид бүгд ум хумгүй араас нь гүйж нэг мэдэхэд удирдалгын өрөөн орж иржээ. Хүү нь аавыгаа арай том суудал дээр суулгаж өөрсдөө хажууд нь байх үй түмэн товчлууртай суудалууд дээр сууцгаав.


Яг л доктор Клүбэнтэй байсантай адилхан радарыг хашгирах дуртай эмэгтэй нь хараад ямар нэгэн юм хэлэв.


- Бидэнлүү хоёр дайны онгоц ирж байна гэж хэлээд дараа нь өөрийнхөө хэлээр дуржигнуулж гарав.


Гэнэт хойшоо суулт өгөж бид сайн бариагүйгээсээ болж арын хананд наалдахад хөлөг хүчээ аван хөдлөв. Тистелийн хөрөө шиг хүнгэнэх дуу чихэнд сонсогдлоо.


- Гуравдугаар хөдөлгүүр гэмтэлтэй учраас бид жирийнхээс удаан явж байна. Тэд хариугүй гүйцэх нь гэхэд миний амнаас өөрийн эрхгүй


- Бид таньд итгэж байна. Та биднийг амьд гаргах хэрэгтэй гэх үг гарав. Хөгшин юу ч хэлсэнгүй. Миний хэлсэн үнэн. Бид юу ч хийж чадахгүй. Хийж чадах зүйл нь харийнханд итгэх. Өмнө нь бид эдний нэг гэр бүлийг алж байсан ч одоо хүүрүүд бидний амьд гарах ганц найдвар болон үлджээ.


Тэд өөрсдийнхөө хэлээр хоорондоо ярилцсаар л. Эцэст нь


- Тэд пуужингуудыг бидэн үрүү тавьжээ гэж хэлэв. Би ч гэсэн харлаа. Дэлгэцэн дээр нь хөлөгийн араас хоёр пуужин хөөн ирж байв.


Би үхэж болохгүй. Ээж минь гучин естэй. амьдарлынхаа дахиад үлдсэн талыг хоригдосоор өнгөрөөх юм гэж үү? Аль эсвэл Блү түүнийг алж орхино. Би айсандаа ээжийн өгсөн бим зүүлтийг гартаа барин аав аа намайг хамгаалаач хэмээн залбираад


- Та мултарч чадна биз дээ гэхэд хөгшин


- Санаа зовох хэрэггүй гэж хэлэв. Гэсэн ч түүний хэлсэн тийм ч итгэлгүй бас сулхан байлаа.


Пуужин яг хөлгийн ард ирэхэд хөгшиний хоёр саарал гар жолоог чанга атгангаа шалмаг эргүүлэхэд хөлөг ялимгүй хөдлөж хоёр пуужин хоёулаа хөлгийн хажуугаар гарав. Цонхоор өнөөх хоёр пуужин биднийг түрүүлэн урд гарж явах нь цонхоор харагдав. Ашгүй аюул өнгөрлөө хэмээн зүүлтээ барисан хэвээрээ бодсон ч урд гарсан хоёр пуужин бүр урагшаа явсаныхаа дараа гэдрэг иргэн дахин бидэн үрүү чиглэв.


- Харин үүнд тэр санаа тавина гээд нэг хүүрүүгээ заагаад тайвширчихав. Одоо тайвшрах цаг нь гэж үү? Урдаас хоёр пуужин биднийг үнс болгох гээд ирж байхад шүү.


Пуужин ойртсоор л. Гэнэт өнөөх хүү нь ямар нэгэн юм хашгираад гартаа байх хар товчлуурыг зоргоороо дарж эхэлхэд пуужингуудын өөдөөс галт сум зогсоо зайгүй явж байх нь тэр. Тэр дороо эхний пуужин дэлбэрэв. Нөгөө пуужин оногдохгүй явсаар хөлөгт ойртсон ч өөдөөс нь дараалан очих галт суманд тэсэлгүй дэлбэрч цонхны цаах нь талд гарах дэлбэрэлтйн туяанд нүд минь анивчиж, хөлөг чичэрхийлэв.


Өнөөх хоёр онгоц энэ хөлгийн удааныг далимдуулан ойртон ирэв.


Хөгшин хүүхдүүддээ хэдэн юм хэлээд дараа нь бидэнд хандан


- Одоо тэд бидэн үрүү лазераар галлах гэж байна. Бид үүнээс хамгаалж чадна аа. гэв. Түүний хэлсэн нь өмнөхөөс илүү итгэлтэй сонсогдов.


- Азтай л юм. Гэхдээ та нар энэ удаагын довтолгооноор үгүй болно гэх Блүгийн дуу бүгдэнгийнх нь ялтаснаас гарав.


Ахмад хүүр хахаж цацсан хоолойгоор ямар нэгэн юм хашгирахад хоёр захад нь суусан хоёр охидууд нь хавхлага татав.


Миний айдас өмнөхийг бодвол хэд дахин дээрдэв бололтой.Учир нь би дайсандаа итгэсэн. Тэр юу хийж байгаагаа мэддэг нэгэн билээ. Түүний хүүхдүүд ч гэсэн.


Хөлөг дахин чичирхийлсэний дараа бидний зүүн хойно байсан онгоц сөнөв бололтой дэлгэцэнд харагдахаа болив. Харин баруун талын онгоцны хурд нь саарсан ч бидний ард явсаар л байлаа.


- Одоо багахан, багахан явчихвал бид хамгаалалтай бүс үрүү орж дайсануудын энэ хэдэн хөлөг нэвтэрч чадахгүй хэмээн баярлав.


Тийм ээ. Хөгшиний хэлсэн үнэн.Одоо бид хүүрүүдийг биш нутаг нэгт хүмүүсээ өөрийн дайсан болгож байна. Саяын сөнөсөн онгоцонд хэдэн хүн байсан бол оо? Хоёр уу? Гурав уу? аль эсвэл арван хүн байсан уу? энэ бодол намайг самууруулж орхив.


- Тэр хөлөгийг яаж устгав аа? гэх Тистелийн хариулт намайг иргэн ирэхэд тус болов.


- Бид толь ашгилсан юм. Тэднийг лазераар гал нээхэд бид хавхалгыг татан толийг нээсэн юм. Тэдний лазер толинд тусан, иргэн ойж өөр дээр нь очисон хэрэг. Харин баруун талын тольны градус нь таараагүй байж гээд жолоогоо атгангаа


- Одоо таван минут явахад бид Күтийн хамгаалалтай хэсэг үрүү орно. Тэр үед онгоцнууд ахин дайрч чадахгүй л болов уу? хэмээн дахин баярлав.


Амар тайван хэсэг явсан ч ард байгаа хөлөг дээр дахиад хоёр хөлөг нэмэгдэн ирэв. Дахиад л пуужин. Тэд биднийг устагахаар ахин нэг нэг пуужин явуулжээ. Хөгшин дахин бултахаар бэлтгэж анхаарлаа төвлөрүүлж байгааг нь мэдрэв. Яах бол? Араас ирж буй гурван пуужинг аргалж дөнгөх болов уу?


Пуужингууд хөлгийг хариугүй онохийн даваан дээр хүүр жолоогоо зүүн тийш эргүүлсэн ч хөлөгт асар их доргилт мэдрэгдэж, гэрэл дэлгэцүүд анивчан, хөлөг зүүн тийшээ хазайж эхлэхэд хоёр пуужин урд гаран алга болов.


- Биднийг оночилоо гэж хөгшин хүүр хашгирав.


- Одоо бид үхэх үү? хэмээн Батлэл хазайж байсан тал уруу уначихгүйн тулд юмнаас барин хашгирав.


- Үгүй. Би та нарыг өөрийн гаригтаа эсэн мэнд аваачих болно. Бидний нэг хөдөлгүүр гэмтэж шатаж байна харин зүүн талд хоёр дугаар хөдөлгүүр ажиллаж л байгаа хэмээн биднийг тайвшруулах санаатай хэлэв.


Хажуугаар зөрсөн хоёр пуужин өмнөх шигээ дахин ирнэ дээ хэмээн айж байсан ч тэр хоёр урд дэлбэрэв.


- Яг тэнд.гээд дэлбэрч буй гэрлийг урт нарийхан саарал хуруугаараа заагаад


- Тийшээ л нэвтэрчих юм бол биднийг яах ч үгүй гэв.


Хөлөг явсаар тэд ахин пуужин лазер алыг нь ч явуулсангүй. Ахмад хөгшин холбоогоор хэн нэгэнтэй ярилцасны эцэст сэтгэл хангалуун болоод
- Биднийг оруулахын тулд хамгаалалтыг нээж байна гэв.

Биднийг ойртон очиход хүүрүүдийн тав зургаан онгоц байв. Тэд докторын яриаг сонсоод хаа нэгтэйгээс ирэв үү? аль эсвэл энд байсаныг нь би цочирдсоноосоо болоод харсангүй юу?

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярллаа.

Тавтай морил

Сайн байцгаана уу? Миний блогт тавтай морил. Чадан ядан бичсэн хэдэн өгүүллэгүүдийг маань уншиж шүүмж, сэтгэгдэлээ үлдээх буй за.