Saturday, December 27, 2014

Цуст бичээс

Үдэшлэгт ирсэн хүмүүс өвлийн өвгөн бэлгээ тараасны дараа халж эхэллээ. Тулгаа, Шинээ гэх хоёр залуу булангийн ширээнд суух гурван бүсгүй үрү харц чулуудаж байсанаа тэсэлгүй очиж уулзахаар боллоо. Тэд яриа өдөж их л дотно болж байн байн хундага тулгаж байлаа. Удалгүй хоёр охин нь ариун цэврийн өрөө орохоор болж хөтлөлцөн ширээнээс өндийлөө. Эмэгтэйчүүдийн нойл их оочиртой байсан тул хажууд нь байрлах хуучины хаалгийг нээвэл хэн ч байхгүй нойлын өрөө байлаа. Хоёр бүсгүй их л сэтгэл хангалуун орж ирэв.
-Сахалтай нь их дажгүй бас дээрээс нь хошин юм аа тэ?
-Тийм ээ гэхдээ нөгөөдөх нь надад илүү таалагдсан шүү
-Яагаад вэ?
-Даруухан бас их царайлаг. Яг л миний сонирходог…
-Утгагүй юм чи наад логикоосоо хэзээ салах гэсэн хүн бэ?
Тэр хоёр аль хэдийн гарж ирээд гараа угаангаа толинд бие биенийгээ ширтэнгээ гараа угааж байлаа. 

- Дуугүй хүний доодох нойтон гэдэг биз дээ
-Мэдэхгүй юм даа
-Өмнөх залуу чинь чамайг яасныг мартаагүй биз дээ?
-Зулаа энэ толин дээр юу гэчихсэн байна аа? гээд толин дээрх “20141215” тоог заалаа.
-Нэг согтуу хүүхэн л уруулын будгаараа сарааччихсан юм байлгүй дээ. Болсон уу? Гарая нөгөө Энхмаа чинь бид хёрын залууг булаалаа.
Заза сонин юм даа уруулын будаг биш л байх шиг байхийн.
Уянгааг гараа хатааж байх зуур Зулаа тэсэлгүй гараад явчихлаа. Хаалга хаагдах чимээ сонсдоход Уянгаа баг зэрэг цочис хийгээд эргэн толь уруу хараад нүүр нь цайв. Учир нь толин дээр ямар ч уруулын будаг ямар ч бичиг, тоо байхгүй байлаа. Толь ямар ч тоосгүй цэв цэвэрхэн зөвхөн түүн дээр Уянгаагийн цонхийсон царай тусна. Уянгаа шууд гүйхээрээ гаран бусадтайгаа нэгдэв.

Өөрт нь таалагдсан залуу түүнийг гэрт нь хүргэж өгөхөд орцныхоо үүдэн дээр ганцаараа үлдсэн бүсгүй нойлын өрөөнд болсон явдалыг эргэн санасан ч тэр үед чинь би нилээн уучихсан байсан шүү дээ хэмээн өөрийгөө тайтгаруулав. Уянгаад үүнээс өөр бодох том асуудал байлаа. Тэрээр ээжтэйгээ бас таван настай Анударь гэх хөөрхөн охинтой. Нөхөртөө ухаангүй хайртай байсан бүсгүй түүнд жирэмсэн гэдгээ хэлсэний дараахан нөхөр нь ажлаар Герман явлаа гээд өдий хүртэл ямар ч сураггүй усанд хаясан чулуу шиг алга болсон юм. Өчнөөн шөнийг нойтон дэртэй өнгрүүлсэн Уянга сая л нэг юм түүнийг мартаж найз Зулаа болон Энхмаагийнхаа ятгалгаар хэд хэдэн удаа сэтгэлээ сэргээх гэж цэнгээний газар очижээ. Өчигдөр түүнд Шинээ гэх залуу маш их таалагдсан, Шинээд ч гэсэн өөрөө таалагдсан гэдэгтээ итгэлтэй байлаа. Машинаас нь буухдаа дугаараа өгсөн. Хэрэв тэр залуутай дотносвол юу болох вэ? охинтой гэдгээ яаж хэлэх вэ? охинтойг минь мэдвэл нөхөр шиг маань хаяад одох уу? гэсэн асуудлууд толгойноос нь гаралгүй байсаар нэг юм амаржээ.

Сэрүүлгэнийх нь дуунаас 7 минутын өмнө утас нь дуугарав. Сэрүүлгээ хүлээн хэвтэж байсан Уянгаа танихгүй дугаарыг нилээн харж байсанаа авав.
-Байна уу? Уянгаа мөн үү? амьсгаа нь давахцаж үгээ тод хэлж чадахгүй байлаа.
-Би өчигдөр уулзсан нөгөө Тулгаа байна аа. Тэгээ...тэгээд Зу..Зулаа түүний дээрээс бишээ тэр үхчихсэн байна.
-Юу? Чи даажигнаад байна уу?
-Би юу хэлэхээ ч мэдэхгүй байна. Цагдаа дуудсан. Хурдан ирээрэй гэж хэлж дуусмагц утас тасрав. Үнэхээр л тэр тоглоогүй санагдсан тул хам хум Зулаагийн гэрлүү яарлаа. Замдаа цагаа харвал “2014.12.15 06:55“ гэж байх нь тэр.


Цуст бичээс 2-р хэсэг
Зулаа бол нэг ч эр хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй хүчирхэг эмэгтэй байсан. Хоёр жилийн өмнө Италиас их үнэ зарж авчирсан битүү шилэн бүрхүүл нь шалтгаангүйгээр үүрийн зургаан цагт Зулаагийн дээрээс унажээ. Хамт хонож байсан Тулгаа чанга чимээг сонсон зочны өрөөнд орвол гэрлэн бүрхүүлийн хагархай шилнүүд түүний нүд, зүрх, хүзүү гэх мэтчилэн амин газруудад нь зоогдожээ. Зулаагаас эцсийн гэх тодотголтой хэдэн үг арай ядан гарсан ч шоконд орсон Тулгаа хэсэг харж зогссоны дараа сая нэг ухаа орж түргэн, цагдаа дуудаж мөн өчигдрийн уулзсан хүмүүстэй холбоо барижээ.

Харин Уянгааг яаран сандран цагдаагийнханаас арай түрүүлж ирж цусандаа хутгалдаж, аймшигтай болсон найзынхаа цогцосыг харсан Уянгаа өөрийн эрхгүй өвдөг сөхрөн уйлж эхлэв. Хар багаасаа найзлаагүй ч оюутан цагын дурсамжаа хамтдаа элээсэн найз нь нүднийх нь өмнө амьсгал хураачихсан цусандаа хутгалдаад хэвтэж байгаа нь Уянгаагийн хувьд маш том цохилт болов.

Цагдаа түргэнийхэн ирж цогцосийг битүүмжилж Уянга, Зулаагийн аав ээж, Шинээ , Энхмаагаас мэдүүлэг авж тэднийг хэсэг хугацаанд холбоотой байж хэргийн учир олдтол хотоос гарахгүй байхийг анхааруулав. Харин Тулгааг түр хугацаанд хориж, мэдүүлэг аваахаар болжээ. Гурвуул ямар ч үг дуугаралгүй явсаар нэг газар орж суув. Энэ бүхэн золгүй явдал байсан гэж үү? Хэн ч юу ч ярилгүй цонхийсон царайтай суусаар. Зоогийн газарт байрлах толин дээр өөрийнх нь дүрс тусахад сая нэг юм Уянгаа саналаа.
-Өчигдөр би тэр баарны нойлын өрөөнд хачин тоо олж харсан
-Юу гэсэн үг вэ? Тодорхой яриач гэж Шинээ хэлэв.
-Мэдэхгүй ээ. Уянгаа бид хоёр эмэгтэйчүүдийн нойлын өрөө битүү байхаар нь. Тэр их нууцлаг нэг тийм өрөө байсан. Гэхдээ ариун цэврийн өрөө шүү. Бид хоёр толин дээрх тоог олж уншссан. Тэгээд л дараа нь алга болчихсон.
-Чи энийгээ Зулаагийн хэрэгтэй холбоотой гэж байгаа юм уу?
-Мэдэхгүй ээ. Би тэгэхэд уучихсан байсан хий юм харсан ч байж магадгүй.
-Миний хувьд найзыгаа гаргаж авахын тулд тийшээ очих хэрэгтэй юм байна гээд Шинээ ширээнээс өндийв. Хоёр эмэгтэй ч араас нь дагаж гарав.
Тэр гуравыг гарахад хэргийг мөрдөх даалгавар авсан залуухан цагдаа тэдэнтэй нийлэн өчигдөрийн баарлуу хамт явцгаав.

Онгойх цаг нь болоогүй байсан ч цагдаагийн ачинд орж нөгөө өрөөрүү орохийг хүсэв.

-Уучлаарай энэ өрөө жилийн өмнөөс цоожтой байгаа л даа гэж нилээн настайвтар хамгаалгч нь хэлэв.
-Гэхдээ өчигдөр энэ онгорхой байсан шүү дээ гэж гайхширсн Уянгаа өгүүлэв.
-Би ажилд орсоноосоо хойш энэ өрөөг энэ хар цоожгүй байхийг хараагүй.
-Гэхдээ таньд түлхүүр нь байгаа гэдэгт итгэлтэй байна гэж цагдаа хэлэв.
-Тийм ээ байна хүсвэл ор л доо гээд дээр үеийн хар цоожыг нилээн мушгисны эцэст онгойлгов.

Бүдэгхэн гэрэл, халтардсан плита, бохирын хоолойн хүнгэнэсэн чимээ мөн дээрээс нь дотор муухайруулам үнэр ханхалж байв. Өчигдөр уянгаагийн орсон өрөөнөөс шал өөр харагдаж байлаа. Харин толин дээр нь “20141218” гэсэн цуст бичээс байх нь тэр.


Тэр өрөөнөөс юу ч олж чадаагүй учир энэ өрөөг ямар учиртайг асуух гэж захиралтай нь уулзав.
- Энэ өрөөнд жил гарны өмнө хүн амьны хэрэг гарсан юм. Тэр хэргээс хойш энэ өрөөнд ямар ч ус ирэхээ больж бас дээрээс нь хачин үнэр үнэртэж эхэлсэн дээ. Засварчид засаж чадаагүй учир энэ өрөөг битүүмжилсэн юм л даа. 
- Гэхдээ өчигдөр энэ өрөө зүв зүгээр л байсан шүү дээ гэж Уянга гайхширав.
- Та андуурсан юм шиг байна энэ өрөө тэр явдалаас хойш цоожтой байгаа.
- Тэр хэрэг ямар хэрэг байсан юм бэ? гэж цагдаа асуув.
- Нэг залуу найз охиноо алчихсан юм л даа.

Захирлаас нь мэдүүлэг авсаныхаа дараа тэд нар баарнаас гарлаа. Цагдаа тэд нарыг хэргийн учир олдтол тайван байхийг шаардаад гэр гэртээ харихийг хүсэв.

Хоёр хоногийн дараа.

Сүүлийн гурав хоног Уянгаагийн хувьд маш хэцүү байлаа. Хэргийн учир олдоогүй. Цагдаа нарын үзсэн ганц тодорхойлот нь Тулгаа санаатайгаар Зулааг хороочоод золгүй явдал мэт харагдуулсан гэх. Цусаар будагдаж нүүр биеэрээ дүүрэн шил зоогдсон Зулаагийн цогцос босоод ирчихсэн “Чамайг хүлээж байна” гэсэн хашгираан хоёр шөний турш Уянгаагийн зүүдэнд оров.
Дээрээс нь охиных нь бие мууджээ. Таван настай жаахан охин нь юм л болвол уурлаж уцаарлаж, шөнө унтахгүй уйлагнана. Уянгаа ажлаасаа түр чөлөө авжээ. Уянгаа энэ бүх гайтай явдалыг тэр өрөөтэй холбож ямар нэг далдын юм байгаа гэдэгт эргэлзэхгүй байв. Энэ шөнө тэрээр унтахаас яс нь хавталзаж дэмий л хэвтэнэ.

Харин залуухан цагдаа маань ямар ч аллагатай холбоотой юм олж чадаагүй тул сэтгэл дундуур хэвтэж байв. Эхний хэрэгээ төдийлөн амжилттай гүйцэтгээгүй, харин хоёр дох хэрэг дээрээсээ юу ч олж чадаагүй байгаа болхоор дэмий л толгойгоо гашилган буйдан дээрээ суваг сольж суув. Ийш тийш яваад завгүй байсан болохоор шууд л буйдан дээрээ унтаж орхив.

Үүрийн зургаан цаг өнгөрж байхад цагдаагийн маань хайртай нохой авчарка галзуурсан мэт эзэнрүүгээ дайрав. Энэ үед залуу нохойныхоо хуцах дууг сонсож сэрэн хамгаалахийг оролдсон ч хэтэрхий оройтжээ. Нохой нь түүний түнхийг тас татан хаяахад залуу сүүлийн удаа хашгирав. Эзэндээ эрхэлж өссөн нохой одоо эзнийхээ нүүр аманд битүү соёогоо зоож самардав. Аль хэдийн цагдаагийн бие амьсгалахаа больжээ. Баруун гарыг нь юу ч үгүй хазаж ясыг нь хугалахад баруун гар бугуйн хэсгээрээ тасран газар унахдаа буйдан хивсийг цус болгов. Цогцосноос гарж буй цус буйдан дээрээс шалан дээр дусалж байв.

Энэ бүхний дараа гэнэтхэн хавчарка нохой эзнээ үгүйлэн түүнийг долоож босж ирээд намайг эрхлүүлээч гэсэн аятай ширтэн айхилана.

Урьдын адил Уянгаа унтаж чадсангүй. Хэдий сэрсэн ч гэсэн “Чамайг хүлээж байна” гэх чимээ чихэнд нь сонсогдох шиг болсоор.


Охиноо сэрэхийг хүлээж их хотын амьдарлыг цонхоор тольдож байсан Уянга гэнэт утасныхаа дуунаас цожив. Магадгүй хэтэрхий аниргүй байсан байх л даа. Энэ Шинээ байлаа.

- Байна уу? Уянгаа чи гайгүй юу?

- Зүгээрээ юу болоов.

- Сэрээсэн бол уучлаарай. Би дотныхоо найзыг хоригдож байгааг хараад сууж чадахгүй нь ээ. Тэр тийм юм хийх хүн биш л дээ.

- Тийм ээ. Өнөөдөр чамтай уулзаж ярилцмаар байна л даа.

- Тэгэе.Охиноо эгчийндээ орхисон Уянгаа болзсон газраа Энхмаа болон Шинээтэй уулзахаар ирлээ.

- Тэгэхээр...Та хоёрт тэнэг юм шиг санагдах байх л даа. Гэхдээ би талийгаачийг тэр өрөөнд байгаагаар гурван шөний турш зүүдэлсэн. Тэндээс л ямар нэгэн юм...

- Тэр өрөөнд ямар нэгэн далдын юм байна гэж чи хэлэх гээд байна уу? Энэ чинь утгагүй шүү дээ. Би зүгээр л тэр хэргийг золгүй явдал байсан гэдгийг баталмаар байна гэж Шинээ хэлэв.

- Би сая зурагтаар нэг сонин юм сонслоо л доо. Зулаагийн хэрэг дээр ажиллаж байсан цагдаа үхчихсэн гэсэн.

- Тэгэхээр энэ хэргийг нэг хүн хийж байгаа гэж Шинээ итгэлтэй хэлэв.

- Тийм ээ. Тулгаа сайхан залуу бас сайн залуу байх тийм юм хийхгүй гурвуулаа Зулаагийн гэрлүү очиё гэж Энхмаа хэлэв.

- Уучлаарай миний бие муу байна та хоёр явчих тэгэх үү.

Шинээ Уянгаад санаа зовж эмнэлэгт хүргэх талаар асуусан ч Уянгаа би зүгээр харилаа хэмээн гарлаа.

Харин орой нь Уянгаа нүүрээ будан чамин хувцаслаж өнөөх бааранд ганцаараа оров. Тэрээр нэг хундага хатуу юм уучихаад өнөөх өрөөний үүдэнд тулж ирэв. Нөгөө жил болсон хар цойж байхгүйгээс гадна хаалга хагас онгорхой байлаа. Уянгаа өрөөнд орохоосоо бага зэрэг айж байсан ч хаалгийг нээв. Уянгааг бааранд байсан хүмүүс үл анзаарна.

Хаалга хаагдлаа. Өрөө анх удаа ороход ямар байсан яг л тийм ариун цэврийн өрөө угтлаа. Ямар ч элдэв дуу чимээгүй, эвгүй үнэргүй. Уянгаа өрөөг ажисний эцэст толь уруу харлаа. Толин дээр өөрийнх нь царай бас улаан даашинз л тусна.

- Чи хэн юм бэ? - Чи хаана байна? - Чи түүнийг алсан биз дээ хэмээн хашгирав.

Ямар ч хариу гарсангүй. Юу ч өөрчлөгдсөнгүй.

Харин толин дээр нь “Сайн уу” гэсэн цусан бичээс гарж ирэв.


“Сайн уу” гэх бичээсийг харсан Уянга цочирдсондоо хойшоо унах шахав. Ард нь хана байгаагүй бол тэр унах байсан биз.
- Чи...чи хэн гээч нь вэ?
“Сайн уу” гэсэн бичээс арилж тэр цус нь шалан дээр дусалж өөр үг бичигдэж эхэлхэд хяхтнах дуу нь түүнийг чихээ дарахад хүргэв.
“Чи охиндоо хамгаас хайртай”
- Тэгээд юу гэж чи миний охиноор яах гээв? Уянгаагийн нүдэнд байсан айдас улам хүчээ авж эхлэв. - Миний охиныг авахийг хүсэж байна уу чи?
“Чиний охин яах ч үгүй”
- Тэгвэл чи яах гэж намайг бас миний найзыг энэ өрөөнд оруулсан юм.
“Чамайг хайрлаж байсан нэгэн чамайг хаяад явсан байхад чи баярлаж байсан”
“Энэ шалтгаан нь” Эхний бичиг арилж дараагийн бичиг гарахад цус шалан дээр дусалсаар Уянгаагийн гоёомсог шаахайнд тулж ирэв.
“Чи минийх шиг зовлонг мэдрэх болно. Чиний хамгаас хайртай зүйл чинь чамайг устгана” “Яг л найзын чинь хамгийн хайртай гэрлийн бүрхүүл өөрийг нь хороосон шиг.”
- Чи муу өөдгүй новш өөрийгөө надад харуулаач. Яасан гэж чи ингэж байгаа юм бэ?

Толин дээрх бичээс доошоо урсаж Уянгаагийн царай болон түүний нулимс толин дээр тод гэгч нь дусав. Толины тусгалд Уянгаагийн ард ахин нэгэн бүсгүй тусав. Уянгаа арагшаа харсан ч юу ч байсангүй. Харин толин дээр тэр бүсгүй их л жаргалтай, инээд хөөр царайнаас нь мэдрэгдэж байсан ч нэг залуу гарч ирж түүний хоолойг багалзуурдан дээш өргөхөд тэр бүсгүйн хөл агаараас хөндийрж чичигнэн хий дэмий савчиж байв. Өнөөх залуу нөгөө гараараа хутга гаргаж ирээд бүсгүйн цээжинд хэд зоосноо алга болох нь тэр. Хана налж суугаагаараа үхсэн бүсгүйн нүд нээлттэй бас амнаас нь болон хутга зоогдсон газраас цус урссаар шалыг дүүргэхийг толин дээрээс харсан Уянгаа амаа даран уйлж тэсэлгүй газар суув. Энэ бүхний дараа дахин хяхтнасан дуу гарж толин дээр “Энэ шалтгаан нь миний хамгаас хайртай байсан залуу намайг хөнөөсөн бас чи энийг мэдрэх эрхтэй”

Энэ өрөөнд удаан тэсэхгүйгээ мэдсэн Уянгаа арай хийн босож өрөөнөөс гархаар хаалгийг чигэлхэд Уянга толин дээрээс “20141219” гэсэн бичгийг харж амжив. Өрөөнөөс арайхийн гарахад түүний цусанд угаагдсан шаахай баарны шалыг будаж байв. Хувцасаа өмсөж баарнаас гарсан Уянга гэрлүүгээ биш эгчийнхрүүгээ охиноо харахийн тулд яарав.

Охин нь амар тайван нойрсож байхийг харсан Уянга бас ч үгүй баярлаад авав. Охиноо аваад гэрлүүгээ харихад хэтэрхий оройтсон тул тэрээр охинтойгоо хамт унтахаар хэвтэв. Охиноо байн байн тэвэрж ингэртээ тэврэх Уянгаа нилээн бодол хийлсэний эцэст тэр тоонууд он сар өдөрийг зааж байгааг сая л нэг ойлгов. Тэрээр дэвтэр дээрээ саяын харсан тоогоо болон өмнөх харсан хоёр тоогоо бичлээ.

“20141218” бас “20141219” харин анх харсан тоогоо сайн анзаараагүй болохоор тэр санаж чадсангүй. Өнөөдөр арван найман өнөөдөр ямар хэрэг боллоо хэмээн толгойгоо гашилгаж байсан Уянга өглөө Энхмаагийн хэлсэнийг гэнэт саналаа. Өнөө өглөө цагдаа үхсэн. Тийм ээ арван найман. Тэр нохойндоо хамгаас хайртай байж харин нохой нь түүнийг хороосон.
Энэ өдөр хэн нэг нь амиа алдаж байгаа юм бол Зулаа арван таванд... тэгэхээр миний анх харсан тоо “20141215” байж. Тэгэхлээр”20141219” маргааш хэн нэг нь үхэх нь. Би юу? Шинээ юу? аль эсвэл Энхмаа юу? Хэн ч байсан би энийг зогсоох хэрэгтэй гэж бодсоор Уянгаа охиныхоо хамт нойрсов.


Их хотод нарны туяа тусахад сэрүүн байсан юм шиг Уянгаа шууд л босон хувцаслаж анхааруулах ёстойгоо ойлголоо. Шууд л Энхмаа уруу утасдав.

-Энхмаа эрт залгасанд уучлаарай. Би чамаас нэг юм асуумаар байна.
-Юу юм бэ дээ хэмээн нойрмог дуу дуулдав.
-Үнэнээр нь хариулаарай. Чиний хамгаас хайртай зүйл чинь юу вэ?
-Хар өглөө юу яриад байгаа юм бэ?
-Зүгээр хэл л дээ. Маш чухал.
-Заза би одоохондоо аав ээждээ л хайртай гэж хэлэхэд утасаа тасалсан Уянгаа Энхмааг арай ч аав ээж нь алахгүй. Энэ ямар ч боломжгүй зүйл. Ээж аав нь ч гэсэн ганц охиндоо өөрсдөөсөө илүү хайртай юм чинь гэж бодолхийлсэнийхээ дараа Шинээ үрүү залгах хэрэгтэйгээ мэдсэн бүсгүй утасаа чихэндээ барив. Нөгөө асуултаа Шинээгээс асуув.
-Юу гээч үнэхээр чи мэдмээр байгаа бол би Тулгааг гэнэ. Аав ээж маань намайг эрт хаяад явсан. Багаасаа тоголж, зовлонгоо хуваалцаж өссөн найз маань бол тэр.

Харин Тулгаа тэр саатуулахаас одоо хүртэл гараагүй байгаа. Тулгаа өрөөнд ороогүй түүнд аюул байхгүй. Тэгэхээр одоо би юу хийх вэ? Ямар ч хамаагүй аргаар тэр хоёрт үүнийг тайлбарлаж хэлэхээс өөр арга байхгүй. Уянга тэр хоёртой уулзах газраа товлоод охиноо эгчдээ захиад гарж одлоо.

Энэ Уянгаа яачихаад байгаа юм бол оо? гэж ундууцсан Энхмаа уулзахийг зөвшөөрсөн тул дургүйхэн хувцаслаж Ээждээ баяртай гэж хэлээд гарж одов.

Ойртон ирж буй шинэ жилийн баяр дэр давахар бэлэг барьж буй мэт санагдсан зөөлөн хаялах цасан дор явж буй Энхмаа баясгалантай байв. Замын цаад талд байрлах том шилтэй кафед сууж байгаа Уянгаа, Шинээ хоёрыг харсан Энхмаа өөрийн эрхгүй зам гарах гэж хурдалахад хаанаас ч юм гарж ирсэн машин Энхмааг дайран хол шидсэн ч дайрсан газраа зогсолгүй явсаар биеэн дээгүүр нь гарсаны эцэст зогсох нь тэр. Машины дугуйнд тогтсон цус барьцалдан хөлдөж эхлэв.

Бөөгнөрсөн хүмүүсийг олж харсан Уянгаа яаравчлан гүйж тэдэнтэй нэгдэхэд гавал нь бяцарж, хөл нь хугарж эвгүй байрлалд орсон найз Энхмаагийнх нь цогцос угтаж авах нь тэр. Түүний цус хөлдөхөөсөө өмнө Уянгаагийн урд тулж ирэв.

-Би...б...би юу хийчих вэ? Үгүй ээ охин минь босооч дээ

Дайрсан хүн нь Энхмаагийн аав байлаа. Цагаан цас цусанд будагдаж буйг харсан Уянгаа энэ газраас хурдхан холдохийг хүсэв.

Би мэдсээр байж юу ч хийж чадсангүй. Тэр аавыгаа юунаас ч илүү хайрлаж байж. Тэр одоо хайртай хүнийхээ гар дээр амиа алдлаа. Тэрээр нус нулимсандаа хутгалдаж Шинээгээр зөндөө аргадуулсаны эцэст өөрийнхөө мэдэж буй бүх зүйлийг бас дараа нь болох зүйлсийг Шинээд хэлэв.

-Хэрвээ чиний зүйл ортой бол тэр толийг чинь хагалчихая. Тэр өрөөг шатаасан ч яахав.
-Тийм ээ. Чиний зөв. Чи надаа туслана биз дээ.
-Мэдээж өнөө орой хоёулаа очиод энэ бүхний эцэсийг тавия.
Уянгаа одоо шинээгийн гэрт халуун кофе уугаад өмнө харсан зүйлээ мартахийг хичээж байлаа. Энэ үед хаалга тогшиж Тулгаа орж ирэв. Шинээ бөөн баяр болж найзаа угтан яагаад гарсан эсэхийг тодруулав.

-Цагдаа нар шалгасны эцэст энэ хэргийг зүгээр л золгүй явдал гэсэн шүү.

Баярласан хоёр залуу Уянгаагийн царайг хараад зогсов. Шинээ Уянгаагаас сонссон бүх зүйлээ Тулгаад ярихад тэрээр Уянгаатай адилхан цонхигор царайтай болоход оройныхоо төлөвлгөөг түүнд яриж өглөө.

Үдэш болж хүмүүсийн найр наадмын цаг эхэлхэд ганган хувцалсан хоёр залуу нэг бүсгүйн хамт ингэртээ алх, гал, болон бага зэргийн керосин нуусаар өнөөх баарлуу орлоо.


Урьдын адил тэднийг хүлээж байсан юм шиг хаалга онгорхой байх нь тэр.Өөөрсдийнхөө заналт царайг харсан гурав алхаа гаргаж ирээд толийг цохиж эхлэв. Тулгаа цуцатлаа цохиж цууруулахаас өөр юм хийж чадаагүй тул Шинээ алхийг авсан даруй даа хамаг хүчээрээ толийг цохив. Тольны цуурсан хэсэг хагаран хүчтэй цохилтонд ойж үзүүрээрээ Тулгаагийн нүдэнд зоогдоод зогсохгүй тархийг нь цоолж гавлийг нь хага татан дагзыг нь цоолох нь тэр. Зоогдсон тольны бяцхан хэсэгт уй гашууд автсан Шинээ өвдөг сөгдөн уйлж байх нь харагдсан ч тольны тэр хэсэг цусанд будагдан хар улаан өнгөнд хучигдах нь тэр.

Энэ аймшигтай хэргийг үйлдсэн Тулгаагийн хамгийн сайн найз бас хамгийн хайртай хүн болох Шинээ нь түүнийг алж орхив.

-Би найзаа алчихлаа шүү дээ. Үгүй ээ. Энэ миний буруу.
-Үгүй ээ. Чи яагаа ч үгүй энэ бүхэн энэ ёрийн толь бас өрөөнөөс болж байгаа юм. Энийг шатаацгаая Шинээ гэж Уянгаа гараас нь атган байж шаардав.
-Би чадахгүй нь. Би найзыгаа эндээс авж гарж оршуулах ёстой.
-Чи дөнгөж сая найзыгаа хороосон. Чамд хэдэн жилийн ял оноохийг чи мэдэж байна уу? гэж хэлсэн Уянгаа керосиныг Тулгаагийн цээж нээс эвтэйхэн аваад хаа сайгүй цацав.
-Хамаагүй ээ. Үнэн л юм чинь би ялаа үүрнэ. Үгүй ээ. Аль эсвэл чи намайг энд найзтай минь цуг шатаачих.
-За за чи яллаа гээд Уянгаа түргэн дуудах гэж оролдсон ч утас нь сүлжээгүй болжээ. Аргаа барсан Уянгаа өрөөнөөс гарах гэж оролдсон ч хаалга онгойсонгүй хамаг хүчээрээ түлхсэн ч онгойсонгүй. Хяхтнах дуу хүчээ авж толин дээр “дуус” хэмээн бичиг гарж ирэв.
-Энэ юу гарж ирээд байгаа юм бэ? Уянгаа
-Миний яриад байсан тэр чөтгөр, шулам юу ч юм мэдэхгүй.

Уянгаа яахаа мэдэхгүй айж сандран балмагдаж эхэлхэд крантнаас цус асгарж эхлэв. “Найзуудын чинь цус амтал” гэсэн бичиг толин дээр гарав. Тосгуураас хальсан цус шал уруу асгарж эхэлхэд нүдэндээ ч итгээгүй Шинээ босж ирэн толь уруу харав. Хагархай толин дээр цонхийсон царайтай Зулаа, Энхмаа, Тулгаа, болон өнөөх цагдаа нар аймшигийн нүдээр Шинээг ширтэхэд өөрийгөө зүүдэлж байгаад итгэхийг хүссэн Шинээ өөрийгөө хэд хэд цохиод авав.
-Энэ зүүд биш ээ. Тэдний сүнсийг хараач тэд яг л хоригдож байгаа юм шиг байна. Үүнтэй эвлэрээч Шинээ хоёулаа эндээс гарах хэрэгтэй. Энэ бол бодит байдал. Хоёулаа энэ муу ёрын юмыг устгаж чадахгүй нь.
-Тэр голынх нь хэн бэ? гээд Шинээ цусан дундуур хоёр алхаад толин дээр тулж ирэв. Урьд нь Уянгаад харагдаж тольны тусгалд амиа алдаж байсан тэр охин байлаа.

Хумс цусандаа баригдсан сарвуугаараа толин дээр туссан Шинээгийн дүрсийг багалзуурдахад хажууд нь зогсож буй найзуудынх нь дүрс түүнийг хөгжөөх мэт заналтайгаар инээмсэглэж байлаа. Шинээ ч хүзүүгээ барин ёолов. Шинээгийн хүзүүг хэн ч бариагүй байхад өвдөлт нь түүнд хүчтэйгээр мэдрэгдэж хүзүү нь улайж эхлэв. Сүнс түүнийг боож байлаа. Үүний учирыг ойлох шиг болсон Уянгаа Шинээг тольниос холдуулан түлхэв. Хяхтнах чимээ гарж “Энэ өрөөг шатаа тэгээд бидэнтэй хамт дуус” гэсэн бичиг гарж ирэв.

Хоёр дотны найз нь үхдэл болчихсон өөрөө үхэхэд ч нээх харамсахааргүй болсон Уянга энэ бүхэнтэй эвлэрж байсан ч ганц хайртай охиноо бодон яаж ийгээд л эндээс гарах хэрэгтэй гэхдээ энэ муу зүйлийг үгүй хийгээд гарах хэрэгтэй. Шалан дээр цусанд хутгалдсан алхийг барисан Уянга Шинээг хэвийн байдалд ортол толийг нүдэж эхлэв. Толь цуурсаар. Цохих болгонд аймшигтай хяхтнах чимээ гарсаар.


Уянгаагийн хүч суларж энэ бүхэн ямар ч найдлагагүй болсон мэт санагдаж хөлс нь дусалж эхлэв. Хэрэв жирийн толь байсан бол нэг цохиод л хагалчих байсан. Гэвч энэ ямар ч явцгүй чөтгөрийн толь юм даа гэж харааж байсан Уянгаа толин дээр тодрон харагдах найз нарынхаа царайг аль болох харахгүйг хичээнэ. Царайнууд нь аврал эрэх мэт нүдээр Уянгааг ширтсээр. 
-Та нар үхчихсэн. Та нарыг энэ л алсан.
-Үгүй ээ чи алсан. Чамаас л болж миний найз бас өөрийн чинь найзууд үхчихсэн харахгүй байна уу? гээд Шинээ босоод ирчихсэн толь уруу заав.
-Ойлгохгүй байна уу? Тэр бүх золгүй осолуудыг энэ энэ л хийсэн гэсээр бяцхан алхаараа улам чангаар цохиж эхлэв.
-Наадах аа зогсоо. Хагалсан ч юу өөрчлөгдөх юм бэ? Тулгааг харахгүй байна уу?
Тулгаагийн цогцос шалан дээр хэвтсээр л.
-Үүн шиг дахиад наад хагархай чинь над уруу үсэрж ирээд...
-Гуйя битгий тийм юм ярь. Тулгаа чамд хайртай байсан. Тийм учраас л…
-Би чамд хайртай гэж Шинээ чангаар хэлэв.
-Гэхдээ хоёулаа уулзаад хэдхээн хонож байна шүү дээ.
-Наадхаа зогсоогооч бурхан минь гэж Уянгаа зогслоо.
-Анх энд чамайг хараад л би дуралсан. Чи хичнээн үзэсгэлэнтэй гэдгээ мэдэх үү? Бас чиний наад цуцашгүй зан чанар эелдэг байдал чинь хичнээн гайхалтай гээч. Тийм ээ. Энэ үнэн. Хэлэхэд тийм тохиромжтой цаг хугацаа газар биш ч би чамд хайртай. Уянгаа.
-Би ч гэсэн чамд хайртай болчихсон гэж хэлсэн Уянга Шинээгийн нүд уруу анивчилгүй ширтэнэ.

Толинд гавалаа цоо татуулсан Тулгаагийн цогцос чичирж байсанаа яс нь хяхтнасаар босож ирэв. Нүднийх нь өмнө үхдэл босож ирэхийг харсан Уянгаа Шинээ хоёр ухаан алдаж унахаа шахсан ч энэ адийн өрөөнд юу ч болж болзошгүй тул Уянгаагийн алх л газар унав. Хамаг цус нь шалаар нэг асгарсан Тулгаагийн цогцос толгойндоо зоогдсон толийг суга татан авж Уянгаагийн зүг харж түүн үрүү сарвайгаад эмэгтэй хүний шингэн хоолойгоор
-Түүнийг ал аль эсвэл оронд нь чи үх гэхэд Уянга тольны хагархайг авсангүй. Тэрээр цусан дундаас алхаа эргүүлж аваад үхдэлийн өөдөөс хоёр гараараа чанга гэчг нь барив.
-Түүний хүйтэн хөлс ар нуруугаар нь урссаны учир нь өөрийнх нь өмнө гавал нь цуурж дундуур нь тархи нь гарах гэж буй аймшигийн царайтай тулж байгаа юм чинь.
-Чи яг яах гээд байгаа юм бэ? Юуны төлөө энэ бүхнийг хийгээд байгаа юм бэ? Гуйя надад хэлээч гэж хашгирав.
-Наад нүд чинь, наад нулимс чинь яг л минийх шиг юм. Чи намайг яаж үхэж байгааг харсан тэр хариулт нь Уянгаа.
-Тийм ээ би чамайг яаж хайртай хүнийхээ гарт үхэж байгааг харсан гэхдээ яагаад биднийг алж байгаа гэж.
-Чиний хайртай хүн чамайг хаяад явахад чи баярлаж байсан. Харин одоо баярлаж байна уу? гэсээр сүнс нь солигдсон Тулгаагийн гар Уянгаагийн нүүрэнд хүрж нулимсийг нь арчиад
-Тэр новшоос өшөөгөө авахийг ямар их хүсэж байгааг чи мэдэж байна уу? Энэ шоронгоос гарахад надад таван сүнс хэрэгтэй. Чи аль эсвэл тэр залуу юу?
-Уянгаа чи эндээс гарах хэрэгтэй. Би чамайг охинтойг чинь мэднэ. Гэрт чинь чамайг хайртай охин чинь хүлээж байна. Миний сүнсийг ав гэж Шинээ араас нь хэлэв.
-Эндээс би ганцаараа гарахгүй аль эсвэл бүгд эндээ дуусая гээд Уянгаа хойш алхан үлдсэн керосиноо асаагуурын хамт авав.
Шатаагаад юу ч өөрчлөгдөхгүй. Би түүнээс өшөөгөө авахийн тулд энд хоригдсон сүнс намайг шатаах гээд үз л дээ.
Үүнээс өөр гарц олж хараагүй Уянгаа керосиноо цогцос уруу нэг хэсэгийг нь нөгөө хэсгийг нь толь уруу цацаад галыг асаав. Тулгаагийн цогцос шатаж буйг харсан Шинээ Энхмаа хоёр хаалган дээр очин хамаг хүчээрээ хаалгийг балбаж эхлэв. Өрөө битүү галд автаж толь жижиг жижиг хэсэг болон хагаран унахад хэнгэрэг хагалам дуу гарав. Тэр хоёр хаалгийг нүдэж тусламж гуйн хашгирсаар. Модон тавиур шатаж утаа өрөөгөөр дүүрж хаалганы дээд хэсгээр гадагшилаж эхлэв. Гал тэр хоёр улуу улам улам ойртсоор. Шинээ том биеээрээ Уянгааг галаас халахлав.
-Надаа ахиад хайртай гэж хэлээч.
-Би чамд хайртай Шинээ гээд Уянга уруул дээр нь үнсэв. Хоёулаа амьсгалах агааргүй болж амьсгаа нь давахцаж эхлэв.
-Тэгвэл намайг санагалзаж яваарай. Гал Шинээгийн нуруу хэсгийг шатааж байлаа.
-Чи юу яриад байгаа юм бэ? гэж арай ядан дуугарахад хаалга онгойв.

Хөгшин хамгаалагч утаа гарж буйг анзааран харж цоожийг зэвтэй түлхүүрээр арай ядан онгойлгоход өөдөөс нь гал дүрэлзэж, шалаар нь цус урсаж, хоёр хүн хөл дээр нь үхэтхийн унав.

Гурав хоногын дараа Уянга охиноо хөтөлсөөр Шинэбаяр гэх залуугын оршуулгын үйл явцыг харуусал дүүрэн нүдтэйгээр харж байв. Харин тэр өдөр зурагтаар найз охиноо хэрцгийгээр алж хорин таван жилийн хорих ял авсан залуу шоронд өөрийнхөө гараараа өөрийгөө боож алжээ хэмээх мэдээ гарсан юм.


                                                                                     Зохиолч: Б. Ууганбаяр

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярллаа.

Тавтай морил

Сайн байцгаана уу? Миний блогт тавтай морил. Чадан ядан бичсэн хэдэн өгүүллэгүүдийг маань уншиж шүүмж, сэтгэгдэлээ үлдээх буй за.