Saturday, May 31, 2014

Урвагсадын удам Өмнөтгөл


“Шинэ эриний түүх” Энэхүү номонд энэ гаригт Дэлхийгээс дүрвэж ирсэн хүмүүс шинэ эрин ирлээ хэмээн он цагыг тоолж эхэлсэнээс хойш бүхий л түүхийг багтаажээ. Энэхүү номын чухал хэсгүүдээс товчхон дурьдвал.


Шинэ эриний эхлэл: Хүмүүсийн амьдардаг Дэлхий 2182 онд бохирдлын дээд цэгтээ хүрж уух усгүй болсоноос амьд үлдсэн цөөхөн хүмүүс өөр гариг хайхаар шийдсэн юм. Хүн төрлөхтний эцсийн найдвар болсон 200 сая хүн хоёр жилийн турш сансрын уудмаар тэнэж гариг хайн явсаар эцэст нь Дэлхийтэй усны дусал мэт адил эл гаригийг олж дахин Дэлхийн түүхийг давтагдуулахгүй үүрд мөнх байхийг бэлгэдэн “Мөнх” гариг хэмээн нэрийдэв. Эцэст нь энд ирсэн хүмүүс тусгаар улс байхаа больж нэгэн улс, нэгэн гариг болохоор болж бүх улсийн төлөөлөгчид гарын үсэг зурцгаалаа. Эндээс бүгдийг нь захирсан нэг хаан эсвэл нэг ерөнхийлөгч гаргахийг хүмүүс хүсээгүй болохоор хорин сая хүн тутмаас нэг нэг төлөөлөгч гарган зөвлөлийг байгууллаа. Бүхий л томоохон асуудлыг зөвхөн зөвлөлүүдээр л дамжуулан шийдэхээр тогтов.


Шинэ эриний 1 он: Хүмүүс энэ гариг дээр авчирсан амьтадаа гаршуулан тэжээж үржүүлэн энэ гариг дээр ирсэн 200 сая хүн идэх махтай болов. Мөн энэ онд газар тариаланг хөгжүүлж төмс, лууван зэрэг хүнсний ногоог тариалж эхллээ. Байшин барилгийг ч мөн адил барьж эхэлсэн юм. Дэлхий дээрх алдаагаа давталгүйгээр бүхнийг нарийн зохион байгуулалттай хийж байлаа.


Шинэ эриний 17 он. Хар нүхний хажууд 210-н давхар Блик цамхагийг барьж дуусгалаа. Энэ цамхагт удирдах ажилтанууд байх ба эл цамхагийг үхэлийн бэлэг тэмдэг хэмээжээ. Учир нь уучлашгүй нүгэл үйлдсэн хүнийг энэ цамхагын орой дээрээс хар нүхлүү унагааж цээрлүүлэхээр  боллоо.


Шинэ эриний 32 он: Хүмүүсийн өсөлт хурдацтай ихсэж байсан тул үүнийг хязгаарлахаар болж дөрвөн жил болгоны сүүлийн нэг жилд л хүүхэд гаргаж болно хэмээн хуульчилав. Хуульд заагаагүй үед төрсөн хүүхдүүдийн амийг аваж, эцэг эхийг нь торгохоор болов. Хүүхэд төрөх боломжтой уг жилийг “Их” жил хэмээн нэрийдлээ.


Шинэ эриний 38 он: Дэлхий дээр хэрэглээнээсээ хэтэрч гажиж байсан утас, тоглоом, интернет, хар тамхи, биеэ үнэлэлт зэргийн заримыг нь байхгүй болгож үлдсэнийг нь хязгаарлахаар болсоноо Зөвлөлөөс мэдэгдэв.


Шинэ эрний 230 он: Хүмүүс 250 сая хүрч энх тух эв найрамдалтай амьдарч байв. Харийнхан Мөнх гариглуу дайрлаа. Зорилго нь хүмүүсийнхтэй нэгэн ижил. Эх гариг нь сүйтэж шинэ гариг хайсан явдал юм. Энэхүү дайнд хүмүүс шинэ гаригаа хамгаалж өөрсдийн түүхэн дахь анхны сансарын дайнг эхлүүлсэн юм. Харийхан яг л үхсэн хүмүүс шиг харагддаг учир тэднийг “Хүүр” хэмээн нэрлэжээ.


Шинэ эрний 233 он: Дайн үргэлжилсээр. Энэ дайнд Генерал Брах өөрийн хүмүүсээ аван Хүүрүүдийн талд уравсан юм. Тэд удалгүй баригдаж гэмтнүүдийн төгсгөл болох Блик цамхаг дээрээс бүгдээрээ үсрэн үхдлүүдийн моорг болох хар нүх үрүү биеэрээ унаж үхэцгээсэн юм. Харин Ахмад Брахын гэр бүлийнхнийг тусд нь хорьж түүний дагалдагчдын гэр бүлийг нутаг заан цөлж хар ажил хийлгүүлэн амьдруулахаар болжээ. Мөн эдний хүүхдүүдэд боловсрол олгохгүй ба 18 хүрэхэд нь цэрэгт татаж тэднийг том гавьяа хийх, эсвэл Эх гаригийнхаа төлөө өөрийн амиа өгөх хүртэл нь урвагсад хэмээн гадуурхах болно хэмээжээ. Урвагчидыг цаазалсан өдрийг түүхэнд “Хар урвалт” хэмээн нэрийджээ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярллаа.

Тавтай морил

Сайн байцгаана уу? Миний блогт тавтай морил. Чадан ядан бичсэн хэдэн өгүүллэгүүдийг маань уншиж шүүмж, сэтгэгдэлээ үлдээх буй за.